Архирдаг аварга аа, сумог гудамжны хар зам, албан өрөө, уушийн газарт барилдаад үзэх юм уу?

2020 оны 10 сарын 20

Архираад байдаг Аса аварга маань Улсын циркийн байшинд агуу засвар хийж, 11 сарын 15 гэхэд ашиглалтанд оруулна гэдгээ Монголын үндэсний цирк гэдэг шошготой мэдэгдлээр илэрхийлжээ. Энд ганцхан байшин сав яриагүй юм аа. Улсын цирк 80 жилийн ойгоо сул шороо бургиж, сул салхинд дэрвэсэн даавуун асарт хийснийг бүгд мэднэ.

Таагүй, хүнд орчинд бие халаалт гэх юмгүйгээр шүд зуун тоглолт хийсэн циркийн жүжигчид үнэн хэрэгтээ сүүлийн 13 жил энэ урлагийг нуруундаа үүрч яваа болохоос Аса эзэмшилдээ аваад ууш түрээсийн газар болгочихсон энэ байшинд алиалагчийн инээд, акробатчиний амь дүйсэн үзүүлбэр сонсогдохоо болиод удсан.

Хувьчлалын асуудал хөндөн нийгмээрээ шуугиж, хэдэн циркчид нь хэл ам хийсний хүчинд 13 жилд хоёр, гуравхан удаа тоглолт болсон байдаг юм. Нэг үгээр хэлбэл Монголын төр гэрийг нь хурааж нэг бөхөд өгчихөөд л хэдэн муу хүүхдээ амьдар, ажилла гээд тулгаад байгаагаас өөрцгүй алхам хийсэн нь энэ юм.

Орон гэргүй болсон циркчид Асагийн хамгаалагчдад хөөгдөж, ажилдаа хайртайн эрхээр асар майханд толгой хоргодож яваа нь үнэн шүү дээ. Циркийн урлагаа шороотой гудамжинд гаргаж хаячихаад ах дүүсээрээ аархаж авсан байшингаа түрээслүүлээд явж байх нь өөрөө ямар ч эрүүл хүний ухаанд багтахгүй увайгүй үйлдэл. Румыний тусламжаар 1970 онд баригдсан энэ хөх асрын тайз, шалны шахалт, тоноглол, хана туурга бүгд циркийн үзүүлбэрүүдэд тавигддаг шаардлагыг хангаж, технологийн дагуу хийгдсэн. Бухарестад боссон яг адилхан ийм цирк 60 жил хэвийн ажиллаж байна.

Гэтэл манайх яав, хүүхдүүд цуглах дуртай хөх асрыг циркийн урлагаа гудамжинд гаргаж байгаад ах дүү аюулуудад атгуулчихаад орох ч эрхгүй, очоод авч ч чадахгүй бухимдаж байна. Нөгөө архираад байдаг Аса аварга маань үе үеийн циркчидийн өвдөг сөгдөн мөргөдөг алтан манежийг нь нураан ачуулж байна. Циркийн урлагийг 13 жил гудамжинд золбируулж, шороо бургисан даавуун майханд 80 жилийн ойг нь хийлгэчихээд одоо гийгүүлнэ л гэнэ дээ.

Дахин засаж босголоо гээд халаасандаа хатуу, тоолдогтоо том, төрд хувийн төлөөлөлтэй энэ хүн циркчдэд боломж олгох уу? Амьтадтай нь, агуу үзүүлбэрүүдтэй нь Циркийн урлагийг засч янзалсан байшиндаа нүүлгэж оруулаад, хөх дэлхийд гайхуулдаг үзүүлбэрүүдийг нь хөгжүүлээд босгоод ирэх үү?

Цаашдаа энэ байшин Асагийн эзэмшилд хэвээр үлдэх үү? Ууш, угаалгын газар, машин сэлбэгийн хар зах хэвээр хоцрох уу? Нөгөө циркчид хаачих уу, циркийн урлаг яах уу? Гудамжинд лааз өшиглөөд, гунигт төгсгөлөө хүлээх үү? Эсвэл ардын циркээ ах дүүст дээрэмдүүлсэн төр дахин Циркийн ордон барьж өгөх юм уу?

За би нэг л үнэнийг хэлье. Хувьчлалаас хувь хүртмээр байсан юм бол урлагийн алтан өргөөнд нь бус, ууш идэшний газарт анхнаасаа шунахгүй яасан юм? Нэг нь хувьчилсан нэртэй өгч, нөгөө нь алдар гуншингаа дуудуулан аваад гай болсон уу гэхээс гавъяа байгуулсангүй.

Циркийн урлагийг өөд татах гэсэн хүн ерөөс биш, цэнхэр дээвэртэй байшинд нь л шунасан Аса гэдгийг нь 13 жилийн турш түмэн олноороо харлаа. Засвар хийж байгаа гэсэн заавар тараажээ. Уншлаа, урьдын байрандаа улдаад үлдэж байгааг харлаа.

Ардын төр, архирдаг аварга хоёрын дунд эзэнгүй гөлөгнөөс ч дор золбироод байгаа циркийн урлагаа цаашид яах уу? Үүнд хувьчлаад авсан Аса та хариулна уу, хувьчлаад өгсөн төр шийдвэрээ дуулгана уу? Өөрөөр бол асуудал шийдэгдэхгүй, циркийн урлагийг мөхөлд хүргэж буй Асагаас хожим үр хүүхэд нь ч энэ асуултыг асуух болно.

Байшинг нь буулгасан чинь тэр нь өөрөө урлаг, үүд довжооноосоо эхлээд алтан манеж, амьтад, жүжигчид бүгд хамтдаа урлаг байсан гэдгийг энэ хүнд хэлээд өгөөөөөч. Циркийн урлагт цэнхэр байшин нь хэрэгтэй, ууш, түрээсийн газар бол захын байр саванд завдаад байршчихна, ялгаа нь энэ юм. Арслан баавгай, зааныг жирийн байранд агуулахгүй, аймшиггүй акробатчины өндрийн үзүүлбэрийг шал тааз нь зориулалтын бэхэлгээгүй байранд хийхгүй.

Галаар наадагсдыг зүгээр л албан өрөө, орон сууцанд үзүүлэхгүй. Хүч тамирын үзүүлбэрийг хийхийн тулд тайзныхаа шалыг хүчитгэдэг...эээ бүр яаж тайлбарлах юм бэ. Сумог гудамжны хар зам дээр барилддаггүй л биз дээ? За тэгээд сүүлийн асуулт, урлаг нь гудамжиндаа золбирч, ууш идэшний газар нь хэвээрээ үлдэх болсон уу, яг яах болов?

Р.ЭМҮЖИН 

 

Сэтгэгдэл (14)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 21
192.82.77.194
zochin

gutamshigt tuuh bolon uldehguin tuld butsaagaad turd ni ugsun ni deer biz ee

2020 оны 10 сарын 20
202.126.90.90
Шударга бай

Луйварчин ерөнхийлөгч Баттулга үг хэлээч. Сэлэм эргүүлэгч хоосон сүржигнэгч Ерөнхий сайд Хүрэлсүх дуугараач. Дэлхийд та нараас илүү Монгол гэдэг нэрийг гаргаж 80 жилийн туршлагийг олж авсан Циркийн урлагийг гудамжинд гаргасан Төрийг үнэхээл хариуцлагаа үүрч ЦИркийг буцаан авч ирээдүйдээ бүтэн үлдээ. Төрийн тэргүүн нь өөрсдөө бохир луйварчид болохоор Сумьяабазар АСА хоёрын кармаанд байгаа яажч чадахгүй байна.

2020 оны 10 сарын 20
103.212.116.204
Зочин-2

Аса гуай нь улсын циркийг менетментээр аваад яаж завхруулсныг соёл урлагийн нэгэн эмгэнэлт түүх болон үлдэж дээ. Төр түмэндээ үнэлэгдэж явсан цаг байхад хараалгаж чигчлүүлэх үе ирдэг нь өөрийнх нь мэдлэггүйн гай, шуналаас болжээ.

2020 оны 10 сарын 20
202.72.243.212
Давхраа

Дампуу төрийн гутамшиг давилуун баячуудын омогшил даварсан бөхчүүдийн аархал даль нь хугарсан урлаг гэхээс өөр элэх ч үг олдохгүй юм. Монголд өнөөдөр булчингийн чадал тархиныхаас дээр үнэлэгддэгийг юу гэхэв

2020 оны 10 сарын 20
66.181.161.14
ub irged

ene lalraas huraaj avah heregtei

2020 оны 10 сарын 20
202.21.113.146
swan lake

Одоо цагт цирк үзэх хүн байхгүй. Аса аварга цагтаа биднийг яаж баярлуулж, бахархуулж байлаа. Мартсан уу ?? ТУхайн үеийн хууль дүрмийн дагуу мөнгө төлбөрийг төлөөд авсан юм билээ. Одоо хөрөнгийг нь ямар үндэслэлээр хураах уу?

М(64.119.26.56)
2020 оны 10 сарын 20

ӨВӨРХАНГАЙН ДОЛИР СУГАР Л ХАХУУЛЬ АВЧ ТАЛ ЗАСАЖ ЭНЭ ЦИРКИЙГ ДАГВАДОРЖ ХАЮДАР ТОЛГОЙТОД ЗҮГЭЭР ӨГСӨН ШҮҮДЭЭ. ДОЛИР ҮХЭЭСЭЙ

Зочин(202.9.40.63)
2020 оны 10 сарын 20

Яасан ханаж чададгүй шунал вэ??? Монголчууд ааваас нь эхлээд танай гэр бүлийг хүндэлж өнөөдрийг хүрсэн. Энэ итгэл сэтгэлийг нь бодоод циркийн барилгыг улсад нь эргүүлээд өгнө гэдэгт итгэж байна.

ДБ(202.72.243.212)
2020 оны 10 сарын 20

Ишш чи ч дампуу Асатайгаа таарсан тархи нь Х................го-ны нүхэндээ өмхийрчихсөн дурак байна даа. Таарсан таар шуудайнууд

2020 оны 10 сарын 20
203.98.76.100
Иргэн

Аса аварга маань жинхэнэ монгол эр хүний зангараг гаргаад Улсын ганц циркээ засч янзлаад жинхэнэ эздэд нь өгчих байлгүй дээ. тэвчээртэй харж байя.\n

ЗОЧИН (66.181.169.162)
2020 оны 10 сарын 20

ЭНЭ БОЛ ДЭЭРЭМ ....ТӨР ИЙН БОДЛОГО ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА.\n

Иргэн(103.26.193.226)
2020 оны 10 сарын 20

Менежмент гэдэг хулгайн аргаар төрийн өмчийг хувьчилж авдаг арга Монголд дэлгэрсэн.тухайлбал ан хулгайчид дарханы хар төмөрлөгийн үйлдвэр,хөтлийн цементийн үйлдвэр,ард кино театр,циркийн ордон гэх мэт.төр буцааж авах эсвэл худалдах хэрэгтэй

Нэргүй(202.126.88.39)
2020 оны 10 сарын 20

Зөв дэмжиж байна тэвчээртэй харах хэрэгтэй

2020 оны 10 сарын 20
202.72.245.125
.

Хошин урлагаас өөр бахархалгйү үзэх зүйлгүй