Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийг яаралтай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ

2020 оны 10 сарын 20

Хүйсийн тэгш эрхийн төвөөс Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэгтэй холбогдуулан  уриалга гаргажээ. 

УРИАЛГА

2006 оны аравдугаар сарын 19-нд  монгол эмэгтэй Ш.АЛТАНТУЯАГИЙН  амь  насыг МАЛАЙЗ  улсын төрийн  цагдаа нар  аймшигтайгаар  хөнөөснөөс хойш 15 жил болж байна.

1. Энэ ялт хэргээс үүдэн Монгол-Малайзын  харилцаа  “царцанги” байдалд хүрч, Малайзын ард түмэн-төр засаг хууль шүүхээсээ шударга шийдвэр гарган, Малайз орныхоо  алдагдсан  нэр хүндээ  төвшитгөхийг  хүлээж шаардсаар өнөөг хүрлээ.

2. Энэ хэргийг Малайз Улс хэрхэн  шийдвэрлэхийг  дэлхийн улс  орнууд  анхаарлын төвдөө байлгасаар байна.

3.    Хэргийг эцэслэн шийдвэрлэж Монголчуудаас- Малайзын төр  засаг, шүүх хэзээ  УУЧЛАЛТ  хүсэх вэ?

4.     Малайзынхны үйлдсэн зэрлэг аллагын хэргийг  яаралтай  шийдвэрлэхэд    ДЭЛХИЙН УЛС ТҮМНҮҮД, ХҮНИЙ ЭРХИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН  олон талт дэмжлэгийг хүсэн УРИАЛЖ  байна.

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 20
202.126.90.108
Баасансүрэн

Аймшигтайгаар алагдсан нь батлагдсан юм. Түүнд ямар л буруу байв гэж. Маш том хэргийн гэрч болсон байх...