"The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчид “The R&N” хамтлагийг байгууллаа

2020 оны 10 сарын 20

The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчид “The R&N” хамтлагийг байгуулснаа өнөөдөр албан ёсоор  зарлаж, хэвлэлийн хурал  хийлээ.  Энэ үеэр Урлаг судлаач, хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун "Хоёр жилийн өмнө “The Voice of Mongolia” шоу үзэгчдийн хүртээл болж байсан.

Энэ гайхалтай шоунд амжилттай оролцсон шилдэг оролцогчид дөрвөн сарын өмнө надад хандаж хамтлаг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Эхний удаа би саналыг хүлээж аваагүй. Гэхдээ эдгээр залуус бууж өгөөгүй. Шинэ уран бүтээл хийх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдсөн эрч хүчтэй байдлыг нь анзаарсан.

Ингээд “Voice of Mongolia” шоуны шилдэг таван оролцогч нэгдэн “The Raisins&Nuts” хамтлагийг албан ёсоор байгуулж байна. Хамтлагийн товчилсон нэр нь “The R&N” юм. Шинэ залуусын цус Монголын урлагийн салбарт хэрэгтэй байна гэж бодон хамтлагаа байгуулсан" гэлээ.

Хамтлагийн ахлагч Б.Өсөхбаяр " Бид дөрөвдүгээр сард хамтлагаа үүсгэн байгуулсан. Зургаадугаар сараас эхлэн Б.Наранзун ахтай хамтарч ажиллаж эхэлсэн. Бид анхны уран бүтээлээ хоёр хоногийн өмнө цацсан. Бидний анхны уран бүтээл“So Long” дуугаа аравдугаар сарын 18-ны өдөр сонсогчдын хүртээл болгосон" гэлээ. 

МЭДЭЭЛЛИЙГ ШУУД ҮЗЭХ: 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.