"The wasabies" хамтлаг Дауны холбооны элч дуучнаар ажиллана

2020 оны 10 сарын 20

Боловсрол телевизийн "Оддын академи" шоунаас төрөн гарсан залуу үеийн төлөөлөл болох "The Wasabies" хамтлаг Монголын Дауны Холбооны элч дуучнаар ажиллахаар болжээ.  

Тэд Монголын Дауны Холбоотой хамтран дөрвөн цуврал зурагт ном гаргаж байгаа ба уг зурагт номд хамтлагийн гишүүдийн түүх багтах юм байна. 

Энэ талаар хамтлагийн ахлагч Э. Буяндулам хэлэхдээ "Энэ номыг уншсан хүүхдүүд урам зориг аваасай гэж хүссэн. Тун удахгүй номынхоо нээлтийг хийнэ" гэв.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.