Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай цахим уулзалт хийлээ

2020 оны 10 сарын 20

Өнөөдөр буюу 2020 оны арав дугаар сарын 20-ны өдөр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын ерөнхийлөгч Бан Ги Мүүнтэй цахим уулзалт хийлээ.

Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эгнээндээ 38 гишүүн оронтой юм.

 

Манай улс 2014 онд анх гишүүнээр элссэн ба өдийг хүртэл уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон хөгжлийн чиглэлээр хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн цахим уулзалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн болоод явцын талаар ярилцаж, цаашид хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал бодол солилцлоо.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.