Хэн нь "тэнэг" вэ?

2020 оны 10 сарын 21

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны  өчигдрийн хуралдаанаар Засгийн  газраас өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх  үеэр УИХ-ын гишүүн П.Анужингийн  Монголчуудын  эмийн хамаарлын  талаарх асуулт   шүүмжлэл дагуулаад байгаа юм. 

П.Анужин гишүүний  эмийн замбараагүй хэрэглээ, бизнес болтлоо цэцэглэсэн тогтолцоо,  хүн ардадаа эм хэрэглэхийг хуульчилж журамлах биш  тогтмол эм хэрэглэж байгааг шалтгаан, тоо баримт судалгаа шаардсан асуулт нь Дээлийн хээг хуульчлах асуудлаас тэс ондоо л доо. Гэтэл  нэг удаа гэнэдэж дээлийн хээ ярьснаас нь болсон уу  "Монголчуудыг эмийн хамааралтай гэж хэллээ" гэх зэргээр шүүмжилж байх юм. 

Уг нь УИХ-ын гишүүн П.Анужин маш чухал асуудлыг хөндсөн. Эмийн импорт, эмийн сангийн зөвшөөрөл, хөнгөлөлттэй эмийг олгох эмийн сангууд гээд өнөө цагт сүлжээний бизнесээс дутахааргүй, төрийн оролцоотой бизнес болон цэцэглэж байна. 

П.Анужин гишүүний асуултын тэнэгийг гайхахын оронд салбарын сайд Т.Мөнхсайханы асуултад анхаарлаа хандуулаад үзье. Бүхэл бүтэн эрүүл мэндийн салбарыг  толгойлж буй сайд нь "Хүн амын хэдэн хувь нь эмийн хамааралтай буюу тогтмол эм хэрэглэдэг  тухай тоо судалгаа  байхгүй" гэжээ. Сайд нь мэдэхгүй бол өөр хэн мэдэх вэ! 

 

Т.Хэрлэн 

 

 

Сэтгэгдэл (29)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 27
64.119.16.199
к

Панужин пайнагдуу шүү ЭМ сайд наад эмний хэрэглээг хэлээд зогсох шаардлаггүй ард иргэд ямар мал биш өдөр шөнөгүй эм хэвээд бна гэж бхгүй наад асуултаа улсын статискчээс асуу анужин эм эмнэлгийн ажилд оролцоод яах вэ гэр бүл салалт хүчирхийлэлтийн тухай хууль яриад батлуул кк энэ авгай чинь херофлайфчин биздээ

2020 оны 10 сарын 25
103.212.119.183
Зочин

Хоёулаа тэнэг\n

2020 оны 10 сарын 22
64.119.18.71
tamir

harmsmaar ymaa iim said door niajilj bga hvmvvs ni ene hvvhenees ilvv setgej chadahgvi bnshde emiin hereglee bol naigvishd 10 hvnii tal ni barag emiin togtmol heregleetei bgadaa minii ergen toironii hvmvvsees vzhdl

2020 оны 10 сарын 22
203.91.115.39
Ложоо

Ануужин гишүүн эмийн хэрэглээний талаар ард түмний дунд байгаа бодит бэрхшээлийн талаар маш зөв ярилаа.Эмийн сурталчилгааг ТВ ээр сурталчилах хэрэггүй. Сайн муу нь мэдэгдэхгүй эм тариаг эмчийн жоргүй олгох нь жирийн үзэгдэл.Ахмадууд бид эмэнд ихэнхи мөнгөө өгөөд хүнсэндээ эрүүл чанартай зүйл хэрэглэж чадахгүй байна.

2020 оны 10 сарын 22
202.126.89.218
Баагий

Анужин маш зөв ярьж, зөв асууж байна

2020 оны 10 сарын 22
202.126.88.44
Хор

Ануужингаас илүү тэнэг пялдага сурвалжилагч бололтой.Ямаа асуугаад байхад үхэр битгиы ярь...

2020 оны 10 сарын 22
49.0.147.33
зочин

асуулт маш зөв байна.хариултыг дараа өгөх нь зүйтэй.өнөөдөр эм гэдэг нь асар том бизнес болсоон.эрүүл мэндийн өндөр алба хашигч нар бараг бүгд эм ханган нийлүүлэх компанитай байхаа.энэнд бас тоон судалгаа байхгүйээ

2020 оны 10 сарын 22
202.55.188.81
joe

manai ulsad zahiin emiin san hund zuvulguu uguud yamarch hyanaltgui em zarj baihad emend dontson esehiig sudlahbyamarch bolomjgui em bol biznes bolood udaj bna odoonoos harin jor nehdeg bolj baigaan bna lee

2020 оны 10 сарын 22
66.181.190.33
Б.Навч

Анужин гишүүний асуулт маш чухал.\nЭрүүл мэндийн сайд энэ талаар ямар ч судалгаагүй, хариултгүй байгаа нь үнэхээр шившиг. \nХарин Анужин гишүүний дээлийн хээ ярьсан санаа нь их зөв. Харин хууль санаачлах нь арай томдсон юм уу даа гэж бодсон.\n УИХ-д сонгогдсон гишүүдийн өмсөх хувцас, хурлын үеэр, Төрийн хүндэтгэлийн үйл ажиллагаан дээр хувцаслах дэг жаягийн тухай журам гаргадаг ч юм уу, эсвэл заавар зөвлөгөө өгдөг болохыг санаачлах байдлаар асуудлыг хөндсөн бол, ингэтлээ шүүмжлэл дагуулахгүй байх байлаа!! \nАнужин гишүүнд амжилт хүсье ээ!\n

2020 оны 10 сарын 22
202.126.89.240
Анг

Энэ тэнэгийг сонгосон та нхр мулгуу

2020 оны 10 сарын 21
59.153.112.131
Зочин

Манай Анужин бол ёстой мундаг эмэгтэй дээ. Зөв л сэдэв хөндсөн шүү. Даанч асуудлыг тусгаж авч хүмүүс нь мушгиад байх юм.

2020 оны 10 сарын 21
202.9.40.182
Сувд

ЭМ- н сайд яам мэргэжилтэн нь ажлаа мэддэг л байж таараа шүү дээ.хяналт ч чухал. Зөв сэдэв ч асуултаа ердөөө учир хужрыг нь тааруулахгүй юм аа Анужин.

2020 оны 10 сарын 21
66.181.185.120
Зочин

Та нар энэ залуугаар ажлыг нь хийлгэ. Ануужин та нас намбаа бод

2020 оны 10 сарын 21
202.9.46.70
иргэн

Анужин гишүүн эм, эмийн хэрэглээ, эмийн бизнестэй холбоотой маш зөв асуудал хөндөж нийгмийн анхааралд оруулсанд баярллаа.

иргэн(66.181.180.181)
2020 оны 10 сарын 21

Өргөст хэмх лооль 2ииг хамт салатанд хииж идэж болохгүй гэж заадаг анужинг сайдтай харьцуулах нь тэгэглэл

2020 оны 10 сарын 21
64.119.27.167
Зочин

Анужин эм хэрэглэхгүй эрүүлжих арга надад байна гэж өөрийнхөө мацагтаны өмнөөс ярьсан Ажилаа аваад удаагүй сайд нийт хүн амын хэдэн хувь нь эм хэрэглэж байгааг яаж мэдэхийн судалгааг аптек гаргаж өгнө гэхээр эмнүүд нь жортой жоргүй гээд 2 янз Дорж уу Дулам уу хэдэн удаа ямар эм авч гэх тооцоо судалгаа хаа ч алга. Эмнэлэгт очоод үхсэн хүний тоо байхаас гэртээ ямар өвчнөөр өөд болсоны нарийн тоо байхгүй шүү дээ.

2020 оны 10 сарын 21
66.181.161.29
зочин

хүний тэнэг тэнэггүйг дүгнэдэг чи хэн бэ.

2020 оны 10 сарын 21
66.181.161.29
зочин

”ТЭНЭГ” гэдэг үгийг хэрэглэх нь зохисгүй санагдлаа. хэн дуртай нь хэн дуртай хүнээ ингэж доромжлох үнэхээр зохисгүй. сэтгүүлсчид өөрөө ингэж 2 сайдыг нэрлэсэнээр харин өөрөө тэнэг байж магадгүй. Сэтгүүлчид соён игэгээрүүлэх үүргээ мартаж элдвийн хараалын үг хэлэхээ боль соёлтой бай.

2020 оны 10 сарын 21
66.181.185.125
Уншигч

Анужин маш зөв ярьж бна.

2020 оны 10 сарын 21
66.181.185.125
УНШИГЧ

Энэ олон эм эмийн сангаа ,олон төрлийн хүнсэндээ хяналт тавьж цэгцлээч.элэгний өвчнөөр бусад олон төрлийн өвчнөөр нэрвэгдээд бна шүү.Сэлэнгэ аймгийн Мандал сумыг мэргэжилийн хяналтын ажилтантай болцгооч .Энэ том газар яагаад элэгний эмээр хангагдаагүй юм бэ? Сар болгон УБ явах юм.!

2020 оны 10 сарын 21
66.181.161.25
Ахмад эмч

Анужин маш зөв асуудал хөндсөн Харин эрхэм сайд хариулт байхгүй эмийн бизнессээ бодож суусан уу ? Эмийн бизнесс хэт цэцэглэж ард иргэд хордож хавдар. Ихсэж байгааг анхаарах цаг болж хэтэрсэн Эмийн бизнесс хэтэрсэн арай дэндүү болсон шүү

2020 оны 10 сарын 21
66.181.161.114
Сүрэн

Ануужин зөв асуудал хөндсөн зөв шүү дээ Аптекууд бизнис болчихсон шүү дээ Эм хэрэглэдэггүй авдаггүй хүмүүс зөндөө байгаа шүү дээ.

Зочин(150.129.143.37)
2020 оны 10 сарын 21

Тэнэг асуулт асуусан. Хѳнгѳлѳлтэй эм эмийн сангаас 1 удаа ч авч үзээгүй байх ямар зовлонтойг Ардын жүжигчин Равдан гуайг санаж байгаа байх хѳнгѳлѳлтэй эмнээс хоцроод эмийн сангийн ажилтан руу дайрч компьютор.г нь авч шидэж зодох үйлдэл гаргаж байгаа бичлэг яваад л байсан. Настай хүмүүст тийм л хэрэгтэй байдаг. Замбараагүй хэрэглээ талаасаа Эмч ѳвчтѳнд сарын хэрэглээнд зориулж 30 ширхэг л даралтны эм гэдэг юм уу бичнэ шүү дээ. Ямар ч зохицуулалтгүй юм байхгүй. Одоохондоо herbalife.g хуульчлах болоогүй байхаа БАД гэдэг чинь ихэнх нь сүлжээ ш тэй

Анар(66.181.169.162)
2020 оны 10 сарын 21

Ануужин гишүүн зөв асуудал хөндсөн Мундаг эмэгтэй шүү

Зочин(202.9.46.150)
2020 оны 10 сарын 21

Элээ элээ энэ күүкэн эрсүүддээ эрклээд баажийхгүй юү кийнээ

2020 оны 10 сарын 21
202.179.27.185
f

bugd l em hereglej bgaa bh da

2020 оны 10 сарын 21
103.229.123.32
Зочин

Ануужин маш зөв асуудал хөндлөө.

2020 оны 10 сарын 21
66.181.187.125
Байгалиа

Сайд бол ухаантай залуу хүн учраас тунгаан бодож байгаа байх аа. Анужингийн хэлж сануулдаг тун зөв энэ хоёр хоёулаа мундаг хүнийг зөв талаас нь харж сонсож сур. Сайд маш сайн ойлгож авна.

2020 оны 10 сарын 21
202.131.243.186
Зочин

мөнхсайхан эмч сайхан эмч шүү