СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сураггүй алга болсон иргэний цогцсыг Орхон голоос олжээ


Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн “Хужирт” гэдэг газар “Орхон” голын усанд нэг хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас есдүгээр сарын 15-ны өдрийн 19:15 цагт иржээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид голомтод очиж цогцос гаргах ажиллагааг эхлүүлсэн ба голын эргээс 50 метрийн зайд голын дунд орших арлаас 09:08 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна. 

 Уг цогцос нь наймдугаар сарын 23-ны өдөр гэрээсээ мотоцикльтой гараад сураггүй болсон 36 настай малчин Б-ынх болох нь тогтоогджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна