Э.Эрдэнэжамъяан: Э.Магнайбаяр МАН-д элсэх гэж байгаагаа хэлээгүй

2020 оны 10 сарын 21

Баянгол дүүрэгт орон нутгийн сонгуулиар  МАН боловч ИТХ-ын даргыг сонгоход 50-иас дээш хувийн санал хэрэгтэй  эгзэгтэй цаг үед  МАХН-аас сонгогдсон Э.Магнайбаяр  МАН-д элслээ.  Уг асуудалд МАХН-ын гишүүд, дэмжигчид эгдүүцэж өнөөдөр БГД-ийн  байранд эсэргүүцэл илэрхийлсэн юм. Өөрөөр хэлбэл  дүүрэг дэх засаглалыг МАН авахын тулд  Э.Магнайбаяраар наймаалцсан асуудал хөндөгдөж буй. 

Тэгвэл уг асуудлаар нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан “Э.Магнайбаяр гэдэг хувь хүнийх нь талаар  ярьмааргүй байна. Уг нь мэдлэгтэй, сайн залуу.  МАН-д элсэх болсон талаараа урьдчилж хэлэлгүй, ийм зүйл болсон нь бидэнд гэнэтийн цохилт болсон. Намын олон хүмүүсийн эгдүүцлийг хүргэж байна. Ер нь бол иргэдийнхээ эсрэг хийж буй гэмт хэрэг гэж харж байгаа” хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Харин Э.Магнайбаярын зүгээс “Энэ дүүргийг Ардчилсан намынх гэж бодохгүй байна. 220 мянган Баянголчуудын эрх ашгийг хангах ёстой. Урвасан зүйл байхгүй. Би НАМЗХ-нд угаасаа байсан" гэсэн юм. 

 

Сэтгэгдэл (5)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 22
103.9.90.130
иргэн

Энэ залуугийн зөв , цаашдаа ч МАХН аас хүмүүс олноороо гарна энэ нам явцгүй болчихсоныг хүмүүс ойлгочихлоо. Яг үнэндээ Н.Энхбаяр , Эрдэнэжамьяан, Баянсэлэнгэ нараас хүмүүс залхаж бас ичдэг болж , энэ нам Н.Энхбаярын өшөө хорсолыг авах гэж байгуулагдаагүй байх одоо бол энэ хүний хувийн компани л гэсэн үг.

2020 оны 10 сарын 21
192.82.70.132
Мундаг залуу

Энэ залуу улс орныхоо төлөө ЗӨВ сонголт хийжээ. Эрдэнэ вангийн оркуудаас холдсон нь зөв байна.

тээ(202.179.26.226)
2020 оны 10 сарын 22

Түгжилдэх мундаг уу

2020 оны 10 сарын 21
49.0.137.164
!!!!

iim Tugjiluud suuliin ued ih olshirood baigaa ni muu shuu ! Muugaar barahgui mash ih hortoi ! Urvagchid hench hezeech itgel uzuulj boldoggui yum daa

ухаантай бай(192.82.70.132)
2020 оны 10 сарын 21

Хэт намчирхал аюултай шүү. Эв нэгдэл хэрэгтэй. Энэ ахыг дэмжиж байна