"Digital nation 21" үзэсгэлэнгийн үеэр дахин 5G сүлжээний туршилт хийхээр төлөвлөжээ


2018 оны Пёнчоны өвлийн олимпийн үеэр Солонгосын "SK telecom" компани дэлхийд анх 5G сүлжээг туршиж, дараа жил нь хэрэглээнд нэвтрүүлж байсан.

Харин 2019 онд манай улсад зохиогдсон ICT expo-ийн үеэр дотоодын харилцаа холбоо, мэдээллийн технологийн Юнител групп монголд анх удаа 5G сүлжээний туршилтыг хийж байжээ. 5G сүлжээг  одоогоор БНХАУ, АНУ тэргүүтэй дэлхийн 12 улсад 5G сүлжээг томоохон хотууддаа нэвтрүүлээд байна.

"Digital nation-21" үзэсгэлэнгийн үеэр дахин 5G сүлжээний туршилт хийхээр хөтөлбөрт туссан нь хүмүүсийн анхаарлыг татаад байна.  Одоогоор ямар байгууллага, компани энэхүү туршилтыг хийх нь тодорхойгүй байна. 

Хэрэглэгчдийн хувьд үүрэн операторууд, тэр дундаа Юнител группийг хийх болов уу гэсэн хүлээлттэй байна. Учир нь тус компани нь анхлан 4G сүлжээг орон даяар нэвтрүүлж байсан туршлагатай юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна