Халдварын 2796 тохиолдол бүртгэгдэж, есөн хүн нас барлаа


Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,796 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүнээс Улаанбаатар хотод 1164, орон нутагт 1632 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 269,476 болж нэмэгдэв.

Мөн хугацаанд 4,212 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас есөн хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,010 хүн эндээд байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна