ШӨХТГ, Монголын үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажиллана

2020 оны 10 сарын 21

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар  төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлж хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зах зээлд шударга өрсөлдөөний орчин нөхцөлийг бүрдүүлэхэд, хууль тогтоомжуудын хүрээнд хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ-т гарын үсэг  зурлаа. 

Тус санамж бичгийн хүрээнд цахилгаан эрчим хүч, цэвэр, бохир ус хангамж, нийтийн тээвэр зэрэг монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийн бараа, ажил үйлчилгээний үнэ тариф, хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хамтарсан хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, иргэд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, зах зээлд  шударга өрсөлдөөний таатай орчин нөхцөлийг судлах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зэрэг асуудлуудад хамтран ажиллахаар болсон байна.


 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 21
202.55.191.40
Зочин

Үнэн л байгаа даа. Хаа сайгүй үнийн хөөрөгдөл газар авчихаад байхад юугаа хийгээд явдаг хулхинууд вэ