Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх "Алдвал галдана" аян өнөөдрөөс эхэлж байна


“АЛДВАЛ ГАЛДАНА” нэртэй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян энэ сарын 17-оос эхэлж байгаа бөгөөд сарын хугацаанд үргэлжлэх юм.

Тус аяныг Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж байна.

Намрын улиралд ойн түймэр ихсэх хандлагатай байдаг. Тэр дундаа самар түүх, аялал зугаалгад гарах, хашааны шар өвсөө шатаах зэргээр санамсаргүй гал тавьдаг шалтгааны улмаас өнгөрсөн жилд нийслэлд 126 удаагийн хээрийн түймэр гарч, 59.7 га талбай шатсан байдаг. 

Ойд гал алдсан л бол нэг секундийн дотор 2 метр талбайг галдах цаашлаад ой мод бүхэлдээ шатах, ан амьтад амьдрах орчингүй болох аюултай.

Тиймээс энэхүү аяны хугацаанд зорилтод контентуудыг мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд олон нийтэд түгээх аж.  

"АЛДВАЛ ГАЛДАНА" аянаар дамжуулан иргэдэд ой, хээрийн түймрийн хор хохирол хэчнээн их болох, түймрээс урьдчилан сэргийлэх арга, мэдлэг мэдээллийг олгох зорилготой юм. Ойн хээрийн тухай хуулинд намар 09 сарын 20–оос 11 сарын 10 хүртэл хуурайшилт үүсдэг талаар нарийн тусгасан байдаг. Энэ хугацаанд иргэд аялж зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, аль болох гал асаахгүй, асаасан бол бүрэн гүйцэт унтрааж, ой хээрийн түймрээс хамтдаа сэргийлэхийг уриаллаа. 

Аянд харилцаа холбооны дөрвөн оператор компани болох Скайтел, Жи-Мобайл, Юнител, Мобиком, зэрэг аж ахуй нэгжүүд хамтран ажиллаж иргэдийн утсанд “Sos sms” сэрэмжүүлэг илгээх аж. 


АЛДВАЛ ГАЛДАНА АЯН from Jargalan" class="redactor-linkify-object">https://vimeo.com/user93652294... Media on Vimeo.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна