Нийслэлийн 140-р сургууль үдийн цайндаа МУУДСАН махтай хоол өгч, хүүхдүүд хордлогод оржээ


Нийслэлийн 140 дүгээр сургуулийн сурагчдад улайсан, муудсан махтай хоол өгснөөс болж хүүхдүүд хордлогод оржээ.

Эцэг эхчүүдийн зүгээс сургуулийн захиргаатай очиж уулзахад захирал болон менежер нь өрөөнөөсөө хөөн гаргажээ. Сургуулийн зүгээс "та нарт ерөөсөө хамаагүй" гэсэн хариултыг өгчээ.

Мөн тухайн сургуулийн тогоочоос нөхцөл байдлыг асуухад "Тоног төхөөрөмжийн дутагдлаас болоод бид махаа хөргөгчинд хийж чаддаггүй учраас ил хонуулж түүгээрээ хүүхдүүдэд хоол хийж өгсөн. Харин тэр мах нь улайсан байсныг нь хүлээн зөвшөөрч байна" гэжээ. 

Харин сургуулийн захиргаа нь уг асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй ба няцааж байгаа аж. 

Сургуулийн эцэг эхчүүдийн грүүп дээр уг мэдээллийг тавихад маш олон эцэг эхчүүд хүүхдүүдээ хордлогод орсон талаар хэлжээ. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.43
    2021/09/20

    Муудсан махаар хоол хийгээгүй шүү.Нэг ч хүүхэд хоолны хордлого болоогүй .400 гаруй хүүхдийн 800 гаруй эцэг эхийг 4.5хан эцэг эх төлөөлөхгүй шүү.Сургууль дээр нэгдсэн том шалгалт оруулах хэрэгтэй.

    Хариулах
  • 66.181.178.39
    2021/09/18

    ХУД-т байрлах 60-р сургуулийн цайны газрыг очоод шалгаад өгөөчээ.....гал тогоо нь шаардлага хангахгүй,үдийн хоолондоо нэг хүүхдэд 20гр махаар хоол хж өгдөг....шин жилгээний хариу нь муу гарсан тогооч ажиллуулж бгаа гээд зөндөө олон зөрчлүүд байна очиж сурвалжлаад өгөөч

    Хариулах
  • 202.9.40.8
    2021/09/17

    Ер нь үдийн цай .үдийн хоол хөтөлбөрүүд дэмий шүү дээ.Одоо энэ маск зүүж байгаагийн хэрэг юу байнаа.маскаа бүү тайл гэчээд аваад юм идүүлээд байгаа чинь санаатай тхрааж хорлож байгаа хэлбэр бишүү.Энэ өвчинтай үед хоолоо зогсоо.янз бүрийн байдлаар амьтны алаг үрсийг алаад байр юмаа.

    Хариулах