Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээлээ

2020 оны 10 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ардчилсан нам дахь гишүүнчлэлээ сэргээж байгаагаа дөнгөж сая албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, тэрбээр хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа намын гишүүнээсээ татгалзаад байсан бөгөөд ажлаа өгснөөс хойш дөрвөн жилийн дараа ийнхүү  гишүүнчлэлээ өөрийн хүсэлтээр сэргээж, намын үнэмлэхээ гардаж авлаа.

Энэ талаар Ц.Элбэгдорж хэлэхдээ "Ардчилсан нам хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдийг дэмждэг ийм үнэт зүйлтэй нам. Үнэт зүйлээ сэргээж, үүсч бий болсон тэр буйран дээрээ бат зогсохыг хүсч байна" гэв.

Тэрбээр ийнхүү намын үнэмлэхээ авсны дараа сэтгүүлчдийн асуултад товч хариулт өгөв. 

-АН үзэл санааны уналтад орсон гэж улс төрийн хүрээнд яригдаж байна. Та АН-ын сэргээхэд хэрхэн оролцоно гэж бодож байна вэ? 

-Ардчилсан нам хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдийг дэмждэг, Монгол Улсад хүнд суртал бага байх ёстой гэсэн үнэт зүйлтэй нам. Энэ үнэт зүйлээ сэргээж анх буусан буурин дээрээ буух ёстой гэж үзэж, намын гишүүнчлэлээ сэргээж байна. Гишүүний хувьд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. 

-Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд АН хэрхэн оролцох вэ? 

-Энгийн иргэн байх нь хамгийн сайхан. Ер нь Монгол Улсын иргэн байх нь хамгийн чухал гэж бодож байна. 

-Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга нэр дэвшвэл би түүнтэй өрсөлдөнө гэж мэдэгдэж байсан. Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү? 

-Би намын жирийн гишүүний хувьд ажиллана. Би Монгол Улсдаа тангараг өргөсөн. Эх орон дуудвал босож очих л үүрэгтэй. Одоо жирийн иргэний хувьд нам, улс орныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. 

-Таныг хуулийн байгууллага шалгаж байгаа гэх хэрэг юу болсон бэ?

-Энэ асуудал хэвээр явж байгаа.

Н.Мөнхжин

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 22
31.165.231.3
irgen

enenii hergiig shalgaj duuslaa geed baihaar ni shorond orchihson gej bodson chin ugui umuu...