Москвад COVID19-н эмчилгээний эмүүдийг хямдруулав

2020 оны 10 сарын 22

Москва хотын эмийн сангийн "Столички" сүлжээ коронавирусийн эмчилгээнд хэрэглэдэг "Арепливир" эмийн үнийг хямдруулан борлуулж эхэллээ.

“Арепливир эмийг өнгөрсөн есдүгээр сараас “Столички” сүлжээ эмийн сангуудаар зарж эхэлсэн бөгөөд 40 шахмал бүхий эмийн үнэ 12320 рублиэр борлуулагдаж байгаа юм. Харин одоо уг эмийн үнийг 5500 рубль болгон хямдруулсан байна.

Бусад эмийн сангуудаар "Арепливир" эм үнэтэй хэвээр байна. Тухайлбал, "Ригла" сүлжээ эмийн сангуудаар 12371 рублиэр зарагдаж байна.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.