Д.Амарбаясгалан: Нийслэлчүүдийн итгэлийг ажил хэрэг болгохын тулд Д.Сумъяабазарыг Хотын даргад дэвшүүллээ

2020 оны 10 сарын 22

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурал өндөрлөж, үргэлжлүүлэн нийслэлийн МАН-ын V хуралдаан болж байна. Хуралдаанаар Д.Сумъяабазарыг хотын даргад, Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргад 100 хувийн саналаар дэмжсэн байна. 

Хуралдаанаар Хотын даргад Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгалан нарыг дэвшүүлэхээр санал оруулж байгааг МАН-ын генсек Д.Амарбаясгалан танилцууллаа.

 Тэрбээр "УИХ-ын гишүүнээсээ татгалзах улстөрчийн хувьд хүнд шийдвэр. Гэхдээ намын дарга, Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүндэтгэн үзэж хүлээн авч байгаа Д.Сумъяабазар даргадаа талархаж байгаагаа илэрхийлье. Бидний өмнө сонгуулиар итгэлээ өгсөн нийслэлчүүдийн итгэлийг ажил хэрэг болгон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чухал хариуцлага хүлээж байна. Бидэнд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээж байсан гашуун түүх бий. Биднийг намын 100 жилийн ой, Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн маш том 2 үйл явдал ирэх жилд хүлээж байна. Иймээс Д.Сумъяабазарыг намын зүгээс итгэл хүлээлгэн илгээж байна. Хотын дарга зангарагтай чадвартай, улс төрийн туршлага, мэдлэг чадварыг нь ашиглах гэж шийдсэн" гэв.

Сануулахад, Д.Сумъяабазар УИХ-ын гишүүний үүрэгт ажлаа хүлээлгэн өгвөл Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болох юм.

Г.Сар

Сэтгэгдэл (5)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 25
202.126.90.26
Зочин

Монголчууд бид бөх ерөнхийлөгчтэй, бөх хотын даргатай байх нь ТАВИЛАН юм даа.

2020 оны 10 сарын 22
31.165.231.3
irgen

hodoonii hyn hotiin darga bolood haramsaltai l baina, hodooniihon UB hot yamar soeltoi baigaad odoo yamarch soelgui bydyyleg hyneer dyyrseniigch medehgui shdee..........uurtai zaraitai hyn l baina lee shdee tegeed bas hodooni

2020 оны 10 сарын 22
124.158.70.144
Нийслэлийн иргэн

Битгий хуцаа, ухаант нийслэлчүүд хөдөөний бөхөөр даргалуулахгүй

2020 оны 10 сарын 22
66.181.161.100
men

Good option

2020 оны 10 сарын 22
66.181.161.74
hmm

erguu songolt