НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн хатагтай Каори Ишикаваг хүлээн авч уузлаа

2020 оны 10 сарын 22

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн хатагтай Каори Ишикаваг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд “Ковид-19” халдварын цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны талаар болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Мөн НҮБ-ын “Хүн амын сан”-аас хандивласан ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг 09 дүгээр сарын 03-28-ны өдрүүдэд тусгай үүргийн нислэгээр ирсэн эмэгтэйчүүдэд болон үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа эмэгтэй алба хаагчид, резидент эмч нарт тарааж ажилласан тухай тайланг танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.