ШУА-ийн ерөнхийлөгчөөр Д.Рэгдэлийг улираан сонголоо

2020 оны 10 сарын 23

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Их чуулганы ээлжит хуралдаан аравдугаар сарын 22ны өдөр болж, одоогийн ерөнхийлөгч академич Д.Рэгдэлийг улираан сонгохоор боллоо.

Их чуулганы гишүүн 58 академич байдгаар хуралдаанд 49 академич оролцож, 47 нь ерөнхийлөгч Д.Рэгдэлд санал өгчээ.

Ээлжит Их чуулганы үеэр өнгөрсөн дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцсэн юм.

Шинжлэх ухааны академийн санхүүжилт 2016 онтой харьцуулахад хоёр дахин, орлого 3.6 дахин нэмэгдсэн байна. Тодруулбал, санхүүжилт 2016 онд 14.4 тэрбум төгрөг байсан бол 2020 онд 23.6 тэрбум төгрөгт хүрчээ.

Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хэлэхдээ “Шинжлэх ухаанд хандах хандлага өнгөрсөн дөрвөн жилд өөрчлөгдсөн гэдгийг онцлох хэрэгтэй. Хууль эрх зүйн орчинг тодорхой болгох тал дээр ч анхаарч ажиллалаа. Бүтэц, бүрэлдэхүүн, хүний нөөц, цалин урамшуулал дээр анхаарах зүйлүүд бий” гэв.

Ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө олон улсын тавцанд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологийн салбарын нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, судалгаа, хөгжүүлэлтийн ажлын үр өгөөжийг дээшлүүлэх тухай мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.