ЦИРКЧИД: Бид 13 жил тэвчсэн

2020 оны 10 сарын 23

Монголын Үндэсний Циркийг тойрсон асуудал өрнөж байгаа энэ өдрүүдэд хуучин циркт 300 циркчин цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Циркэд ажиллаж байсан хүмүүс циркийн манежийг хуулж, хүзүүвчийг авсанд бухимдаж, дахин циркийн зориулалтаар ашиглах боломжгүй болсон талаар бичиж байгаа билээ.

Циркчдийн төлөөлөл, Бидэнд төлөвлөгөө, боловсон хүчин, багш нар хангалттай байна. Япон, Парист манай уран нугаралтын сургалт явагдаж байна. Циркийг биеийн тамирын жижиг танхимд хийх ямар ч боломжгүй. Бид 13 жил хүлээлээ. Бид жилийн өмнө циркчдийн нэгдсэн зөвлөгөөнийг хийсэн.

Соёлын сайдыг циркийн ажлыг улам эрчимжүүлж өгөхийг хүсэж байна. Манай асуудлыг манай тойргоос сонгогдсон бүх гишүүд мэдэж байгаа. Циркийн сургуулийн барилгын асуудлаар ажлын хэсэг хүртэл байгуулж байсан. Яамтай болсон учраас яамны зүгээс авах арга хэмжээг л хүлээж байна.

Хуучин циркийн барилга 120 жил болж байна. Улсын цирк засварт орсон. Бидэнд өөр бэлтгэл хийх газар байхгүй. Зуны улиралд бид майхан барьж бэлтгэл хийсэн. Одоо өвөл болж байна. Бид хаана бэлтгэл хийж, залуу үеэ сургах вэ. 2010 оноос Монголын циркчид нэг ч төгрөгийн цалин авч байгаагүй. Өөрсдөө сэтгэл зүрхээрээ ажиллаж, хувиараа нийгмийн даатгал төлдөг. Бид байр сав нэхдэггүй. Монголын циркийн урлагийг хөгжүүлэхийн тулд Соёлын яамнаас бодлого боловсруулах хэрэгтэй" гэлээ. 

 

 

 

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 23
202.126.89.126
Иргэн

Монгол улс циркээр алдартай, гэвч тэр гайхамшгийг бид эх орондоо үзэж биширч чадахгүй байгаа нь харамсалтай. Циркийн барилга утгаа алдаад арилжаа худалдаа, хоол кофе шоп болоод удаж бна. Дотоод гадаадынхан бүгд үздэг гайхуулдаг үзвэр болгомоор байна.

2020 оны 10 сарын 23
122.201.21.253
Zochin

Tsirkchid gejdee oligtoi noimor gargachih negch hvn baihgvi bolson shvvdee Hamgiin muu jijigchid,hamgiin muu noimortoi argatsaasan hvmvvs l baidag shvvdee.70-80 onii jijigchid shig gaihaltai noimor hvn shirhegch bhgvi bainalee.Nowovsambuu,Oyun,Demchighaw,Janchiwdorj,Agaariin gimnastik Ganbold,Yagaantsetseg,JONUUHAI gej jigteihen huurhun jujigchin Erdenetsetseg geed mun ch goy tsirkchid baij bilee.Odoo ch maijiisan hudlaa sagsaljsan mash muu noimortoi tegeed uursdiiguu tsirkchid genvvkkk

jiriin irgen(49.0.149.23)
2020 оны 10 сарын 24

ene zochin chini Dagvadorj Dolgorsuren guai hoyriin neg ni baih aa Mongoliig tsirkgui bolgohiin tuld baigaag ni muulj suuna