Замын-Үүдэд 20:00-06:00 цагийн хооронд хөл хорио тогтоолоо


Замын-Үүд суманд 20:00-06:00 цагийн хооронд явган зорчигч, автомашины хөдөлгөөнийг хязгаарлав.

Замын-Үүд сумын Онцгой комиссын шийдвэрээр Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын хор уршгийг арилгах, эрүүл бүс болох зорилгоор сум доторх хөдөлгөөнд өчигдөр буюу 2021 оны есдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн цагийн хязгаар тогтоожээ.

Тус суманд 20:00-06:00 цагийн хооронд 10 хоногийн хугацаатайгаар явган зорчигч болон авто машины хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон байна. Улмаар төрийн байгууллагын 165 алба хаагч гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэж эхэлжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна