Д.Сумъяабазар:Түгжрэлээс эхлээд иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана

2020 оны 10 сарын 23

НИТХ-ын хурлаар нийслэлийн Засаг даргын албан тушаалд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Долгорсүрэнгийн Сумъяабазарыг нэр дэвшүүлж буйгаа бүлгийн дарга Р.Дагва танилцууллаа. Хуралдаанд нийслэлийн Засаг даргын албан тушаалд нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар оролцож байна.

Хотын даргаар болбол дахин нөхөн сонгууль явагдаж, төсвийн хөрөнгө мөнгө зарцуулна. Энэ тийм зохимжтой юу? гэсэн асуултын АН-ын бүлгийн гишүүн асуув.

Д.Сумъяабазар: Улстөрийн нам сонгуульд ялалт байгуулахын төлөө ажилладаг. Одоо УИХ-ын гишүүн хэвээр байгаа ч энд хуульд зөрчсөн зүйл байхгүй. Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгасан Улаанбаатар хотоо хөгжүүлэх ажиллагааг удирдан явуулах үүрэг оногдож байна. Хэрэв Ерөнхий сайд хотын захирагчаар батламжилбал УИХ-ын даргад өргөдлөө өгөхөд бэлэн болсон байгаа. Дэмжигдвэл өргөдлөө өгөөд, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ тавина. 

М.Тулгат: Та УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Та нэг сарын өмнө “Би УИХ-ын гишүүн, хотын дарга болохгүй. Би нүх болгонд ордог оготно биш” гэж нэг сарын өмнө ярилцлага өгсөн. Яагаад шийдвэрээ ингэж өөрчлөх болов?

Д.Сумъяабазар: Тавиад хоногийн өмнө хэвлэлд яриа өгөхдөө хотын дарга болох итгэл үнэмшилгүй явсан. Би  худлаа ярих дургүй. Орон нутгийн сонгуульд намаа ялуулахын төлөө л ажилласан, нийслэлчүүд бидэнд итгэл үзүүлсэн. Яг үнэндээ би дээшээ явах, доошоо явах гэж байгаагийн алин болохоо ч мэдэхгүй байна.

Надад ямар нэг албан тушаал сонирхож явсан зүйл байхгүй. Энд хууль зөрчсөн зүйл огт байхгүй. УИХ-ын гишүүн бол төрийн бодлого боловсруулах хэмжээний асуудал яригддаг. Харин хотын дарга бол иргэдтэйгээ илүү ойр ажиллаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, их ажил эрсдэл дундуур алхах шийдвэр гаргасан. Амар хялбарыг бодсон бол УИХ-ын гишүүн байсан нь дээр ээ. Хотын дарга бол түгжрэл, хотын тохижилт гэх мэт иргэдэд тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн төлөө өдөр шөнөгүй ажиллана.

Д.Батцогт:Ийм хариуцлагагүй, өөртөө итгэлгүй байж болохгүй. Танд энэ хотын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх хүсэл байна уу. Та УИХ-ын гишүүнээсээ татгалзаад ороод ир. Тэгвэл таныг 45 төлөөлөгч бүгд дэмжихэд бэлэн байна.

 

Сэтгэгдэл (4)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 25
202.9.40.114
Haa hee haa hee

Chi ichej Yh za icheh hergtei shuu !!! End tend ochiood Tygjel bolood yavaad baih yumaa ichej Yh za zaa

2020 оны 10 сарын 25
202.9.40.114
Chi Uruu Tygjirel

Haa haa ha Chi Uruu Tygjil za Yagaad end tend ochiood chi Uruu Tygjil bolood yavaad baina ve?

2020 оны 10 сарын 23
192.82.75.227
яг үнэн.

Одоо гадаа -2-5 грудусын хооронд хүйтэн байхад оройдоо бага зэрэг утаатай,хиншүү үнэртэж л байна.Бас ч үгүй угаар хорь гучаараа хордох, ганц нэгээр цааш харж байна. Градус -20 -иос дээш гарахаар утаа ихэснүү гэхээс багасахгүй нь үнэн.Угаартаж хордох,үхэх нь нэмэгдэх нь гарцаагүй ээ.Албан тушаал сайхан ч бодох,хийх ажил өмнө чинь хангалттай үүрэх ачаа байнаа.

захчин(192.82.75.227)
2020 оны 10 сарын 23

Эрхээ биш авраг бөх байна даа. Нилээд тэсэх биз кк