Авто бензиний олдоц муу байна


Өнгөрсөн долоо хоногт Ашигт малтмал, газрын тосны газраас  шатахууны нөөц хангалттай, үнэ нэмэгдэхгүй гэсэн мэдээллийг хийсэн ч долоо хоногийн сүүлээр  АИ-95 шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдсэн.

Тэгвэл амралтын өдрүүдэд АИ92 бензинийг шатахуун түгээх станцууд зараагүй бөгөөд  АИ95 шатахууныг нэг машинд 30 мянган төгрөгөөс дээш олгохгүй байсан талаар иргэд хэллээ. 

Энэ талаар  нэгдсэн мэдээлэл гараагүй бөгөөд шатахуун импортлогч нар болон АМГТГ-аас албан ёсоор тайлбар хийгээгүй байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна