Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэнэ гэв

2020 оны 10 сарын 26

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2020.10.26/ мэдээлэл хийж, ахмадын тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэх хуулийн төсөл санаачилж буйгаа   зарлалаа.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Хувийн тэтгэврийн болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг АН-ын бүлэг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.  Хоёрдугаарт, АН-ын бүлгээс Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барих гэж байна. Энэ бол 270 мянган хүнийг хамарсан асуудал юм” гэлээ. 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Энэ бол ахмадуудад маш хэрэгтэй хуулийн төсөл юм. АН-ын бүлэг хуралдаад 100 хувийн саналаар өндөр настны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн барих гэж байна. Доод хэмжээ гэдэг нь 500 мянган төгрөгөөс дээш байхаар хуулийн төсөлд тусгасан. Өнөөдөр 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр амжиргаанд хаанаа ч хүрэхгүй. 

Үндэсний статистикийн хорооны гаргасан судалгаагаар өрхийн дундаж зардал 1.5 сая төгрөг гэсэн байгаа. Гэтэл хоёр ахмад нийлээд тэтгэврийн мөнгөөгөө амжиргааныхаа 1/3-ийг бүрдүүлж чадахгүй хэмжээнд байна. 441  мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 277,527 нь 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Энэ бол ахмадуудыг ядууралд хүргэж байгаа хамгийн том шалтгаан. Хамгийн бага тэтгэвэр авч байгаа ахмадуудын дийлэнх нь социализмын үеийн бүтээн байгуулалтад оролцож явсан, хувийн өмч, хадалмжгүй хүмүүс байдаг. 

Энэ хууль нь үндсэн долоон хэсгээс бүрдэж байгаа. АН-ын халамжийг эсэргүүцдэг. Гэхдээ энэ бол халамж биш. Тэдгээр өндөр настнууд улсаас гуйж байгаа зүйл биш юм. Залуу насандаа хөдөлмөрлөснийхөө үр шимийг хуулийн дагуу авах ёстой" гэлээ. 

Өнөөдрийн байдлаар  500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авч байгаа 277,527 ахмад байгаа бөгөөд хуулийн төсөл батлагдвал жилд 400 тэрбум төгрөг зарцуулах тооцоолол   гаргажээ. Энэ мөнгийг уул уурхайн баялагаас хуваарилах боломжтой гэж үзэж байгаа аж. 

 

 

Сэтгэгдэл (4)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 29
66.181.161.109
Kenchbish

Ажил олгогч эздийн холбоотой зөвлөлдөх шаардлагатай байх Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээгүүр тэтгэврийн доод хэмжээг тогтоовол хүмүүс ажил эрхлэх хэрэг байна уу? Мөн өндөр дүнтэйтэтгэврйн даатгал төлж байгаа хүмүүсийн оррлогоос Хувь хүний орлогын албан татвар төлүүлэх асуудлыг хуульчлах хэрэгтэй боловуу? Ер нь цаашид тэднийг Улсын НДСангаас бус хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авдаг байхаар зохицуулах нь зохистой болов уу?

2020 оны 10 сарын 28
202.126.89.231
иргэн

тэтгэвэр бол халамж биш.Нэмбэл баяртай л бна.350 000 хэцүү бна.500 аас дээш тэтгэвэртэй хэн гуай ч барьцахгүй бх хэрэгтэй

2020 оны 10 сарын 28
103.57.95.207
зочин

Тэтгэвэр нэмэхдээ ижил ажил мэргэжлийн, ижил түвшний ажил хийж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүсийн цаг хугацааны улмаас үүссэн зөрүүг арилгах хэрэгтэй. Тэгшитгэх тухай яриа байж болохгүй.

2020 оны 10 сарын 26
202.126.90.54
Зочин

Ахмадууаа дэмжилгүй л яахав.Гэвч цэцэрлэгийн багш сургуулийн бага ангийн багш нараа тусгайлан авч үзэх хэрэгтэй байна .