Д.Дамба-Очирыг бас суллах уу?

2020 оны 10 сарын 26

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын хувьд  ЖДҮХС-аас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй хэргээр  шалгаж улмаар  Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс наймдугаар сарын 19-нд 3.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэл хугацаагаар хассан. 

Тэгвэл Д.Дамба-Очирт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд арваннэгдүгээр  сарын 29-ний өдөр буюу Пүрэв гаригт товлогджээ.  Түүнтэй адил  асуудлаар ял сонссон УИХ-ын гишүүн Б.Ундармааг шүүхээс гэнэт суллах шийдвэр гаргасан нь олон нийтийн  шүүмжлэлд өртөөд  байгаа.

Энэ удаа УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг суллах юм биш биз? 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.