Г. Ганбаяр: ХААИС, ШУТИС, уул уурхайн сургуулиудыг ОРОН НУТАГТ шилжүүлнэ

2020 оны 10 сарын 26

Өнөөдөр (2020.10.26)-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй сургуулийн удирдлагын систем, сургалтын цахим платформ хөгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийлээ. 

БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр энэ үеэр их, дээд сургуулиудад хийж байгаа шалгалтын талаар "Олон нийтийн сүлжээнд болон зарим хэвлэлд 12 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосон гэсэн мэдээлэл гарсан. Энэ бол ташаа мэдээлэл. Шалгаж байгаа болгоныг хаана, тусгай зөвшөөрлийг цуцална гэсэн ойлголт байхгүй. Хаагдаж байгаа ихэнх сургууль элсэгчгүй, багшгүй болсон. Мэдээж цаашдаа чанаргүй сургуулиудыг цэгцэлнэ. Зургаан ч газар оюутнуудынхаа асуудлыг шийдэхээр байна. Нэмж хэлэхэд, ирэх жил тодорхой хэдэн сургуулийг Улаанбаатар хотоос нүүлгэнэ. ХААИС-ийг Дархан-Уул аймаг руу, ШУТИС-ийг Орхон аймаг руу, уул уурхайд түшиглэсэн сургуулиудыг Дорноговь аймаг руу шилжүүлж, МУИС-ийг Улаанбаатар хотод үлдээх байр суурьтай байгаа" гэсэн мэдээлэл өглөө. 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 27
49.0.137.164
!!!!

Sain b na ZOW shuu UB chuud bugd l demjine dee !!! Ganbayraa ene yuhai ih l udaan yarilaa Ajil bolgoh zag erh bish bolson baimaar !!!