БАРИМТ:Чингэлтэй дүүргийн Засаг даргад яригдаж буй Б.Цэрэн ЖДҮХС-гаас 434 саяыг авчээ

2020 оны 10 сарын 26

Нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын удирдлагууд  томилогдоод буй энэ үед ирэх дөрвөн жил дүүргүүдийн Засаг даргаар хэн ажиллах вэ гэдэг олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Зөв.мн Баянзүрхийн засаг даргад горилж буй эрхмүүдийн талаар хүргэсэн бол энэ удаад Чингэлтэй дүүрэгт яригдаж кандитатуудын талаар онцолж байна.

Чингэлтэй дүүрэгт БСШУЯ, гаалийн байгууллагад ажиллаж байсан Б.Цэрэн гэх хүний нэр яригдаж байна. Түүнийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан зүтгүүлж байгаа гэх мэдээлэл бий.

Б.Цэрэнгийн хувьд БСШУЯ-нд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж, Австрали руу зугтаж байсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байв. Хэрэг явдал намжсаны дараа Б.Цэрэн Гаалийн ерөнхий газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаад дөрвөн сарын өмнөөс Чингэлтэй дүүрэгт  ажиллах болсон түүхтэй нэгэн аж.

Б.Цэрэнтэй холбоотой бас нэг анхаарал татаж буй мэдээлэл нь тэрбээр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 100 хувь эзэмшдэг хэмээн мэдүүлсэн “Тэмүүн оргил” ХХК-иараа дамжуулан 2017 онд ЖДҮХС-гаас 434.000.000 төгрөгийн зээл авчээ.

Энэ талаар бид Б.Цэрэнгээс тодруулахад “Тиймээ миний нэр дээр байсан компани. Гурван жилийн өмнө эхнэрийнхээ нэр дээр шилжүүлсэн. Анх 330 сая төгрөгийн зээл авсан. Жижиг үйлдвэр эхлүүлэх гээд явж байгаа сурагтай байна лээ” гэх тайлбарыг өгсөн юм.

2020 оны орон нутгийн сонгуулиар Чингэлтэй дүүрэгт  МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Хуулиараа олонх болсон нам Засаг даргаа томилох эрхтэй байдаг. Гэтэл Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо хууль бусаар чуулган зарлаж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан намын Удирдах зөвлөлөө үл тоон Б.Цэрэнг зүтгүүлж байна гэх мэдээлэл ч байгаа юм.

Товчхондоо, УИХ, орон нутгийн сонгуулийн хамаг ачааг үүрсэн дүүргийн намын нөхдүүдээ бус өөрийн ойрын гэх тодотголтой Б.Цэрэн нарыг эрх мэдэл, албан тушаалд шигтгэх  гэж байгаа нь анхаарал татаж буй.

Засаг даргад дээгүүр эрэмбэлэгдэж  яваа гэх Б.Цэрэн ЖДҮ-ээс мөнгө “хуссан” хар түүхээ   “эхнэртээ компаниа өгчихсөөн” гэх тайлбараар цайруулна гээд сэтгэчихсэн явна. Авлига, албан тушаалын хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаад дарга даамал  болж дэвшдэг буруу жишгийг Чингэлтэй дүүргийн Засан даргын томилгоо давтах вий.

Г.Сар

Сэтгэгдэл (13)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 27
103.9.90.130
Гантулга

арчаагүй арилцан дотортой новш вээ\n

2020 оны 10 сарын 26
192.82.71.97
temka

ichguurgui amitan

2020 оны 10 сарын 26
192.82.71.97
Icheech

Eoo onigoo tehu

2020 оны 10 сарын 26
202.55.188.82
Зочин

Юун ждү чин гараад ирэв ээ бас

Орк(66.181.161.59)
2020 оны 10 сарын 30

Аюурсайхан гэж нэг чимээгүй зуудаг нохой шиг новш сайн сайн гэхээр гэдэг шиг одоо болимоор юмаа. Чингэлтэйг Эрдэнэ шиг атгандаа байлгах санаа чинь явахгүй шүү!!! Ер нь бол маш муу санаатай худлаа шудрага царайлсан новш байна ш дээ...

зочин(202.21.109.44)
2020 оны 10 сарын 27

жинхэнэ мэдлэг хүн чанар ёс зүйгээр ямар хүн бол доо

Зочин(192.82.67.133)
2020 оны 10 сарын 26

Одоогийн засаг дараг Н.Батсүмбэрэл зарчимч, ажил хэрэгч мундаг залуу шдээ. Чингэлтэй дүүрэгт их юм хийнэ. Юун Цэрэн хаанаас гараад ирэв.

Khaiult(202.9.46.170)
2020 оны 10 сарын 26

Ayursaikhanii tejeever golog. Nokhoiniikhoo ugaadaiig ni akhiu ogch uyaag ni sullaj bgaan baikh

2020 оны 10 сарын 26
192.82.74.193
Энх

Аюурсайхан болимоор юмаа, юманд хязгаар гэж байдаг. Нэг их ариухан амьтан шиг ярьдаг хэрнээ цаанаа ах дүү хамаатан садангаа хүртэл албанд томилдог худ гар.

2020 оны 10 сарын 26
139.5.219.160
Иргэн

Арчаагүй гөлөгнүшд өмнөхөөс дээрдүүлсэнгүй дээ

2020 оны 10 сарын 26
103.9.90.130
болио миний хөгшөөн

одоо болио оо хөгшөөн\n

2020 оны 10 сарын 26
202.126.90.86
Иргэн

Аюурсайхан одоо болио.хөгийн хар новш оо

2020 оны 10 сарын 26
202.170.70.86
zochin

ymar ichih nuurgui hun be yuun zasag darga we neeree