ҮЙЛ ЯВДАЛ: Харааны бэрхшээлтэй залуучуудын “Асуудал шийдэл” уулзалт, хэлэлцүүлэг болно

2020 оны 10 сарын 27

“Бишрэлт” зочид буудалд

09:00 цагт Харааны бэрхшээлтэй залуучуудын “Асуудал шийдэл”  уулзалт, хэлэлцүүлэг болно.

ГХЯ-нд

09:00 цагт Монгол, АНУ-ын Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээг хэрэгжүүлэх ажлын нээлт болно. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески, ХЗДХ-ийн сайд Х. Нямбаатар, ХНХ-ын сайд А. Ариунзаяа болон Монгол Улс, АНУ-ын холбогдох албаны бусад хүмүүс цахимаар болон биеэр оролцож үг хэлнэ.

ЗТХЯ-ны урд

11:00 цагт С зөвшөөрлийг эсэргүүцсэн жагсаал болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт хуульчид болон иргэд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Магнайбаярыг эгүүлэн татах асуудлаар мэдээлэл хийнэ. 

НЗДТГ-т

11:00 цагт Нийслэлийн шилдэг өрх шалгаруулах ёслол болно.

ЦЕГ-т 

11:40 цагт Ерөнхий сайд Цагдаагийн ерөнхий газрын ажилтай танилцана.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.