АИ-92 шатахууны нийлүүлэлт ирэх аравдугаар сараас тогтворжино


Ашигт малтмал газрын тосны газраас АИ-92 шатахууны 18 хоногийн нөөцтэй байгааг мэдээлээд байна.  Шатахууны томоохон нийлүүлэгч ОХУ-ын “Rosneft”-ийн “Angarsk” үйлдвэр засвартай байгаа тул шатахуун нийлүүлэлтэд нөлөөлжээ. Мөн АИ-92 шатахууны нийлүүлэлт ирэх аравдугаар сард тогтворжино гэсэн мэдээллийг өгч байгаа юм.

Одоогоор АИ-92 шатахууны үнэ нэмэгдээгүй ч шатахуун түгээх станцуудад дууссан. Харин АИ-95 шатахууны үнэ литр тутамдаа 150-300 төгрөгөөр нэмэгджээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна