Г.Ёндон: Нөөц хангалттай байсан ч зарим хүн их хэмжээгээр авснаас хомдтол үүслээ


Монгол Улсын хувьд АИ92 шатахууны нөөц дөрөв хоног байна. Зарим ШТС-уудад шатахуун худалдаалахгүй, 20-30,000 төгрөгөөр худалдаж, хязгаарлалт тогтоож эхэлсэн. 

Тэгвэл сүүлийн өдрүүдэд үүний улмаас ШТС-уудад урт дараалал үүсч, иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Тус асуудлаар УУХҮЯ болон АМГТГ болон Шатахуун импортлогч компаниуд мэдээлэл өглөө. 

УУХҮ-ийн сайд Г.Ёндон:  "Нөөц хангалттай байсан ч зарим хүн их хэмжээгээр авснаас хомсдол үүслээ" гэв.

“Манай улс нийт сарын 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Үүний 95 хувийг хойд хөршөөс авч хангадаг. ОХУ-аас өнгөрсөн сарын сүүлээр 28 мянган тонн бензин нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь Ангарскийн үйлдвэрт засвар хийгдэж байгаа.

Иймд бид хэрэгцээгээ хангахын тулд БНХАУ-ын талтай манай улсын таван аж ахуйн нэгж гэрээ хийсэн. Өнөөдрийн байдлаар сар гаруйн хугацааны хэрэглээний нөөцийг авахаар мөнгөө төлж, вагоны кодоо авсан байв. Бид ямар нэг хомсдол үүсгэхгүйгээр шатахуун авах байлаа.

Гэвч ОХУ-аас аравдугаар сарын 1-н хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй болсноо хэлсэн. Үүнтэй хэрэгцэн БНХАУ-ын төмөр замын компани нь дотооддоо ачаа тээврийн ачаалал их байгаа тул захиалсан шатахууныг аравдугаар сард нийлүүлэхээ мэдэгдээд байгаа. Иймд нөхцөл байдалдаа тохируулж, аж ахуйн нэгжүүд хязгаарлалт хийсэн.

Шатахуун импортлогч ААН-үүдийн тухайн жилд бүрдүүлэх нөөцийг Засгийн газраас баталдаг. Учир нь жил бүр манай хэрэглээ өссөөр байна. ААН-үүд нөөц бүрдүүлэлтэд хангалтгүй ажилласан.Энэ зах зээлийг хувийн хэвшил 100 хувь хангадаг. Хэрэв шатахууны хомстол дахин давтагдвал шатахууны жижиглэн худалдааг төр өөрөө зохицуулахыг үгүйсгэхгүй. Гэхдээ ийм байдал үүсэхгүй болов уу.




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.51
    2021/09/23

    Nuhen songuuli ungereegeed shatahuunii unit cheleeleh heregtei Bankaa duurgeh tulberiin chadvargui bol mashin. Under bur unshaven hereggui dee Dugui una nad Whig..

    Хариулах
  • 202.21.108.140
    2021/09/22

    Яаанааа

    Хариулах
  • 150.129.140.219
    2021/09/22

    Za yu gej bankind aa l avna sh dee yamar tonn r avah bish ineedtei yum be Bidniig teneg gej bodhoo bolioroi Malnuud mine

    Хариулах
  • 66.181.187.174
    2021/09/22

    БУсдад буруу тохох биш ӨӨРСДӨӨСӨӨ БУРУУГАА ХАЙ!!!

    Хариулах
  • 103.229.121.242
    2021/09/22

    zarim humuus bankaa duurgeed bas undaaniihaa savand nemj avna gesen uguu haha

    Хариулах