Ажлаа мэддэггүй, чадваргүй Г.Ёндон сайд, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нар ОГЦОР


Өчигдөр өдрөөс эхлэн нийслэлчүүд шатахууны хомсдолд орж, бензин эрж хайсан иргэд шөнө дунд болтол хотоор холхилдлоо. Харамсалтай нь өнөөдөр нөхцөл байдал бүр хүндэрч, 3-4 хоногийн л нөөцтэй гэх мэдээллийг үнэн болохыг дөнгөж сая Уул уурхайн сайд Г.Ёндон, , АМГТГ-ын удирдлагууд хэлсэн юм.

Тодруулбал, Монгол Улс сарын 38-40 мянган тонн АИ 92 бензин хэрэглэдэг. Үүний 95 хувийг нь ОХУ, 5-10 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг.

Гэвч наймдугаар сарын сүүлээс ОХУ гэрээнд заасан шатахууныг нийлүүлж чадахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тиймээс хэрэгцээгээгээ хангахын тулд БНХАУ-ын талтай манай улсын таван аж ахуйн нэгж гэрээ хийжээ. Өнөөдрийн байдлаар сар гаруйн хугацааны хэрэглээний нөөцийг авахаар мөнгөө төлж, вагоны кодоо авсан ч БНХАУ-ын төмөр замын компани нь дотооддоо ачаа тээврийн ачаалал их байгаа тул захиалсан шатахууныг аравдугаар сард нийлүүлэхээ мэдэгдсэн байна. Тиймээс нөхцөл байдалдаа тохируулж, аж ахуйн нэгжүүд хязгаарлалт хийсэн. Өөрөөр хэлбэл, Долоо хоног сунгахын сунгахын тулд 30.000 төгрөгийн лимит тогтоосон" гэх тайлбарыг өгөв.

Одоогоос хоёр сарын өмнө хоёр ч удаа шатахууны үнэ нэмэгдэж, иргэдэд ачаа нь хүндхэн туссан. Үүнээс хойш АМГТГ-ын удирдлагууд шатахуун тасалдахгүй, нөөц байгаа хэмээн иргэдийг хуурч явсаар эцэстээ 3-4 хоногийн нөөцтэй, хүндхэн байдалд хүрчихлээ. 

Тэгсэн атал Уул уурхайн сайд Г.Ёндон “Би, бид буруугүй, Оросоос, хятадаас боллоо гээд сууж байх юм. Стратегийн энэ салбарыг толгойлж буй түүний үүрэг угтаа маш тодорхой. Бодлого гаргаж, хэрэгжүүлж ажиллах.

Гэвч эрхэм сайд биеэ өмөөрч "Бид шаардлагатай арга хэмжээг авсан. Засгийн газрын журам гарган, 30 мянган тонн нөөц бүрдүүлэх шийдвэр гаргасан. Улс өөрийн нөөцтэй байх ёстой. Шатахууны үнийн эрсдэлээс хамгаалах сантай болно. Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх хуульд энэ сангийн талаар тусгасан. Хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэнэ гээд яриад сууж байх юм. 

Манай улсад өмнө нь шатахуун зохицуулдаг байгууллага нь, яам нь асуудлаа тухай бүрт шийдээд явдаг байв.
Гэтэл өнөөгийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нар ажлаа хийж чадахгүй, асуудлаа шийдэж чадахгүй явсаар өнөөдөр ийм эмгэнэлтэй байдалд улсаар оруулчихлаа. Өөрөөр хэлбэл, өнөөдөр үүсээд байгаа энэ нөхцөл байдал өөрийн гэсэн толгойгүй салбараа удирдах чадамжгүй Г.Ёндон, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нарын чадваргүй байдалтай шууд холбоотой.

Албан тушаалаас албан тушаал дамжиж явсан түүхтэй АМГТГ-ын Х.Хэрлэнг тус газрын даргаар очиход шүүмжлэх хүн олон байсан. Түүнийг ажилдаа тэнцэхгүй, чадваргүй нэгэн гэдгийг цаг хугацаа харуулж байна. Дэд даргаа өмнөө түлхчихээд ард “ажилгүй” суух тэр үнэнд гүйцэгдэж байна.
Тэдэнд ядаж олон нийтэд үнэнийг хэлэх этик ч байсангүй. 

Бензины үнэ нэмэгдэхэд жагсдаг, эсэргүүцдэг байсан иргэдэд өнөөдөр шатахуун олж амьдралаа залгуулах нь л чухал байна. Иргэд нь жагсаж, тэмцдэг байсан монголчууд өнөөдөр хэдэн зуугаараа бензины оочирт цаг заваа зарцуулж явна. 

Эмгэнэлтэй бас харамсалтай......




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.25
    2021/09/21

    АЖИЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ДЭЭР НЬ БИЧИГ ҮСЭГ ТАЙЛАГДААГҮЙ ШАХАМ БАЙЖ ЮУН Ч ҮЗЭГ БАРИХ ДУРТАЙ ЮМ

    Хариулах