ШӨХТГ, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоотой хамтран ажиллана

2020 оны 10 сарын 27

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоотой  10 дугаар сарын 26-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны зорилго нь  хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа тэргэнцэртэй иргэдэд тэгш боломж олгосон, хүний эрхийг дээдэлсэн, хүртээмжтэй, аюулгүй орчин, нийгмийн үйлчилгээг бий болгох юм. Тухайлбал: 

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, хүртээмжийг сайжруулах;
  • Нийтийн тээврийн хэрэгслээр тэргэнцэртэй иргэд бусдын адил зорчих нөхцөл боломжийг бий болгоход оролцогч талуудын анхаарлыг хандуулж, тодорхой шийдэл гаргах;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээнд хамрагдахад тулгарч буй иргэдийн эрхийг зөрчсөн хэрэгцээнд нийцээгүй үйлчилгээ, үйл ажиллагааны зохион байгуулалт, дүрэм, журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээг авах  зэрэг нийгэмд тэгш оролцуулахын төлөө, тэдний дуу хоолойг төрд хүргэж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжин ажиллана.

Уулзалтын үед ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ тэргэнцэртэй болон тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд бусдын адил оролцох эрхийг хамгаалах, холбогдох хууль журмыг боловсронгуй болгоход хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.