Автомашинаа голоос гаргах гэж байгаад усанд живжээ


Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар өнгөрсөн сарын 31-ний өдөр Орхон голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбож голын уснаас татан гаргах гэж ус руу орсон нэг хүн живжээ.

Энэ дуудлагыг энэ сарын 2-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан ба тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид иргэнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Иргэн Л 44 настай, эрэгтэй энэ сарын 20-нд анх осолдсон “Уушгийн гарам” гэдэг газраас зүүн зүгт “Цоохор морьтын гарам” гэдэг газар хүртэл 50 км-т завиар урсаж, голын эрэг дагуу эрэн хайжээ.

Үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт эрлээ түр зогсоосон. Энэ сарын 21-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна