Э.Очирсайхан Плачидо Домингоны нэрэмжит уралдааны эцсийн шатанд шалгарчээ


Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Очирсайхан мэргэжлийн дуурийн дуулаачдын А зэрэглэлийн уралдаануудыг нэг Плачидо Домингоны нэрэмжит “The Placido Domingo’s Operalia”-гийн эцсийн шатанд шалгарчээ. 

Тус уралдааны эцсийн шатны шалгаруулалтад оролцохоор 21 орны уран бүтээлч эрхээ авсан ба  шалгаруулалт ирэх аравдугаар сард Москва хотын "Большой" театрт болох аж.

"Пласидо Домингон" нэрэмжит энэ уралдаан 20 гаруй жилийн түүхтэй, дэлхийн дуурийн дуулаачдын дунд зохиогддог томоохон хэмжээний уралдаан юм. Энэ уралдаанаар 18-32 настай дуурийн урлагт хүч сорьж байгаа залуу уран бүтээлчдийг нээж, тэдэнд өөрийн мэргэжилдээ ахиж, амжилт гаргах боломжийг олгодог байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна