Хотын даргын 6 орлогчтой ТАНИЛЦ

2020 оны 10 сарын 27

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, хотын дарга Д.Сумъяабазарын зургаан орлогчийг томилжээ. Тодруулбал, хотын даргын орлогчоор Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг, Д.Ихбаяр, Б.Сүхбаатар, З.Төмөрмөөмөө, Б.Одсүрэн нарыг тус тус томилохоор болжээ.

Ж.Сандагсүрэнгийн хувьд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар дөрвөн жил ажиллаж, энэ удаагийн сонгуулиар НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Харин Б.Сүхбаатар НОСК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд НИТХ-ын төлөөлөгчид хэдэнтээ сонгогдсон туршлагатай нэгэн. Н.Баярчимэг, Д.Ихбаяр, З.Төмөрмөөмөө, Б.Одсүрэн нарын хувьд НИТХ-ын төлөөлөгчөөр анх удаа сонгогдож байгаа ч ажлын туршлага, мэдлэг чадварыг нь үнэлж Хотын орлогчийн албан тушаалд томилсон гэх мэдээллийг өгч байна.

Эдгээр орлогчдыг өнөөдөр 16.00 цагаас НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, албажуулах юм байна.

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 28
70.181.124.42
Irgen.

Sumiyabazar.yadaj ene olon orlogch gesen ard olnii hurunguur teteegdsen amitdaa cuuluh uhaan baihgyi yu.

2020 оны 10 сарын 27
150.129.143.121
Зочин

УБ ХОТ МААНЬ ӨДРӨӨС ӨДӨРТ ХӨГЖИЖ БАЙГАА ,ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧНҮҮД САЙН АЖИЛЛАНА.ГЭЖ НАЙДАЖ БАЙНА. АМЖИЛТ ХҮСЭЕ.