Өндрөөс унасан нярай ухаангүй байсаар нас баржээ


Есдүгээр сарын 18-ны өдөр Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд өндрөөс унаж, гэмтсэн есөн сартай нярай хүргэгдэн иржээ.

Улмаар нярайг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд шилжүүлсэн бөгөөд ухаангүй байсаар өчигдөр нас баржээ. 

Энэхүү хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад, Налайх дүүргийн орон сууцанд оршин суух 48 настай эмэгтэй нярайг таван давхрын тагтан дээр салхилуулж байхдаа доош унагаасан нь тогтоогджээ.

Тухайн эмэгтэй нь нярайн эмээгийнх нь төрсөн дүү гэх бөгөөд сэтгэцийн өөрчлөлттэй, Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвийн хяналтад байдаг байжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.162
    2021/09/25

    Malnuud yah gej tiim humuuseer haruulj bdin be

    Хариулах
  • 139.5.217.194
    2021/09/22

    Сэтгэцийн өөрчлөлттэй хүнээр хүүхэд харуулж болдоггүйн байна лээ. Залуу хүмүүс анзаардаггүй шүү. Би бага зэргийн тийм хүнд хүүхдээ харуулж байсан нэг настай хүүхдийг аймаар гижигддэг байсан байсан шүү.

    Хариулах