Австралид 5,8 баллын хүчтэй газар хөдөлжээ


Австралийн Мельбурн хотын орчимд орон нутгийн цагаар өнөө өглөө 09.15 цагт 5.8 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

Гамшгийн улмаас хотын барилга байшингийн зарим нь нурж эвдэрсэн байна. Газар хөдлөлийн төв нь Виктория мужийн нийслэлээс холгүй орших Мэнсфильдэд байсныг тогтоожээ. 

Чичирхийлэл хөрш зэргэлдээ Шинэ Өмнөд Уэльс мужид мөн мэдрэгдсэн гэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна