СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатаж 17-20 насны гурван хүн амиа алджээ

2020 оны 10 сарын 28

Орбитод байшин шатаж 17-20 насны хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүүхэд өртөн амиа алджээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 34 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу аравдугаар сарын 27-ны өдрийн 06:35 цагт хүлээн авсан байна. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 06:40 цагт очиж, иргэн Ч-ийн 10х20 метрийн хэмжээтэй байшин, 6х16 метрийн хэмжээтэй байшин, 3х12 метрийн хэмжээтэй чингэлэг, эд хогшил тус тус шатаж байсныг 1 цаг 40 минут ажиллаж унтраажээ.

Мөн хүн нэмэгдүүлэн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 1 цаг 20 минут ажилласан байна.

Уг гал түймэрт иргэн С /20 настай, эрэгтэй/, иргэн Б /20 настай, эрэгтэй/, иргэн А /17 настай, эмэгтэй/ нар өртөж амиа алджээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ард иргэд та бүхэн галлагааны аюулгүй байдлыг хангаж, үнс нурам ил задгай хаяхгүй, яндан зуухныхаа хэвийн байдлыг байнга шалгана уу!

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 28
66.181.161.100
Zochin

Yachihsan hvmvvs ve.udur bvr l tom jijiggvi shataad duusah nee. Sonor seremjtei bai l .ecvel arhinaas boldag bh shvv hairan aml