ТЦА: Согтуугаар цагдаагийн биед халдаж, зугтсан эмэгтэйг жолоочийг шалгаж байна


Өчигдөр нэгэн согтуу жолооч цагдаагийн албан хаагчийг дайрах шахуу зугтахыг оролдож бичлэг цахим сүлжээнд нийтлэгдсэн.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодоуулахад “Цагдаагийн байгууллагад 2021.09.21-ний 18.00 цагийн иргэнээс ирүүлсэн “Метро молл төвийн баруун талд согтуу жолооч автомашинтай явж байна” гэсэн мэдээлэл ирсэн.

 Энэ дагуу хар өнгийн Toyota Рrius-30 маркийн /77-03 УБК/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг саатуулан шалгахад цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, тээврийн хэрэгслээрээ түрж, зугтсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна” гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.25.133
    2021/09/22

    Согтуу толгойнуудад хүлээлгэх хариуцлагаа чангатгаа , согтуу жолооч машин барьж яваа бол хутга барьсан алуурчинаас ч аюултай хор хөнөөлтөй олон хүний аминд хүрч мэднэ.

    Хариулах