Э.Бат-Үүл: Сарын 1.2 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлснийг СЕХ санаатайгаар жилийн орлого гэж тавьсан бололтой


УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Э.Бат-Үүлийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ орон сууцгүй, жилдээ 1.2 сая төгрөгний орлоготой гэж мэдүүлсэн. 

Тэрбээр энэ тухайгаа өөрийн твиттер хаягтаа ийнхүү жиргэжээ. 

Э.Бат-Үүл: "Сарын 1.2 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлснийг СЕХ санаатайгаар жилийн 1.2 сая төгрөгийн орлоготой мэтээр тавьсан бололтой" гэв. 

СЕХ: "СЕХ хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авах зохицуулалт байхгүй, мөн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас өгсөн нууц үг, нэрээр тухайн хүн өөрөө нэвтэрч, цахимаар бөглөөд явуулдаг учраас өөрчлөх боломжгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.196
    2021/09/23

    Чи янхан, Бат-Үүл янхан

    Хариулах