Барилгын ажил хийж байсан ГУРВАН иргэн шороонд дарагдаж, нэг иргэн нь амиа алджээ


2021 оны есдүгээр сарын 21-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн “Сайхан төв”-ийн ард гурван иргэн шороонд дарагдсан тухай дуудлагыг тус өдрийн 18:03 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид очиход орон сууцны барилгын сантехникийн ажлын туслан гүйцэтгэгч гурван ажилчин шороонд дарагдсан байжээ. 

 Завхан аймгийн харьяат иргэн М 16 настай эрэгтэйг 18:15 цагт, Улаанбаатар хотын харьяат иргэн Г 33 настай эрэгтэйг 19:13 цагт тус тус нурангинд дарагдсан байсныг гаргасан бол Орхон аймгийн харьяат иргэн Э 16 настай эрэгтэйн цогцсыг 19:15 цагт гаргаж Орхон аймгийн цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.109.59
    2021/09/23

    Эвий хөөрхий хар нялхаараа хүүхдийг яагаад барилга дээр ажиллуулсан юм бэ хөдөлмөр хамгаалал яасан бэ

    Хариулах
  • 103.57.92.156
    2021/09/22

    хөдөлмөр хамгаалал гэж мэдэхгүй улсууд хүний аминд хүрэх юм даа

    Хариулах