Д.Нямхүү: Нэг хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 340 боллоо

2020 оны 10 сарын 28

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.10.28) мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, явуулын лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лаборатори нийт 1233 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 26 настай эрэгтэйн давтан шинжилгээнээс вирус илэрсэн.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д  28 хүн эмчлүүлж байгаагийн 20 нь хөнгөн, найман хүний биеийн байдал хүндэвтэр байгааг мэдээллээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.