Баянгол дүүрэг ЭЕШ-д 800 оноо авсан 12 сурагч, бэлтгэсэн 12 багш тус бүрт НЭГ САЯ ТӨГРӨГИЙН БАТЛАМЖИЙГ гардууллаа


БГД-ийн Засаг даргын 2021 оны А/33 дугаар захирамж болон “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд элсэлтийн ерөнхий шалгалт/ЭЕШ/-ын дундаж оноог ахиулах, багшийн мэдлэг, мэргэшил, ур чадварыг нэмэх, сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд “Элсэлтийн ерөнхий шалгалт-2021” болзолт уралдааныг зарлаж, 800 оноо авсан төгсөгч болон түүнийг бэлтгэсэн багш нарт тус бүр 1.000.000 төгрөг олгохоор болсон.  

 Тэгвэл БГД-т 2020-2021 оны хичээлийн жилд нийт 2574 сурагч ЭЕШ өгснөөс англи хэл, нийгэм судлал, газар зүй, орос хэл, монгол хэлний хичээлээр нийт 12 төгсөгч 800 оноо авсан юм.

Тэгвэл өнөөдөр ЭЕШ-д 800 оноо авсан төгсөгчид болон тэднийг бэлтгэсэн багш нарт хүндэтгэл үзүүлэх, нэг сая төгрөгийн батламжийг гардуулах үйл ажиллагаа боллоо. Энэ үйл ажиллагаанд Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл нар оролцлоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Өнөөдөр олон сайхан арга хэмжээ болж байна. Өглөө дүүргийнхээ 21, 22, 23 дугаар хороонд амьдардаг 50 хүүхдэд “Мобиком” корпораци болон “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын дэмжлэгтэйгээр ухаалаг гар утас, шинэ дугаар нэг жилийн турш хэрэглэх дата эрхийг бэлэглэсэн. Тэгвэл одоо “Элсэлтийн ерөнхий шалгалт-2021” болзолт уралдаанд амжилттай оролцсон төгсөгчид болон тэднийг бэлтгэсэн багш нартаа шагналыг гардуулж байна. Манай дүүргийн ЗДТГ болон Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс “Дижитал анги” цахим орчинд үүсгэн 12 дугаар анги төгсөх 2500 сурагчид 73 дижитал ангид хуваагдан 73 багшаар хичээл заалгасан. Энэ ажил үр дүнгээ өгч  төгсөгчид маань амжилтаа ахиуллаа. “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн болон Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс хамтран маш сайн ажилласан. Мөн Баянгол дүүргээс УИХ-д сонгогдон ажиллаж буй Х.Ганхуяг, Ж.Ганбаатар нарын гишүүд дэмжлэг үзүүлснээр манай дүүргээс 12 хүүхэд 800 оноо авсан байна. Багш сурагчдын төдийгүй багш хамтын хөдөлмөр. Нийт төгсөгчид болон багш нартаа  өндөр амжилт хүсье” гэсэн юм.

Ташрамд мэдээлэхэд, Баянгол дүүргийн төгсөгчдөөс 2019 онд 6, 2020 онд 8 төгсөгч тус тус 800 оноо авч хүссэн сургуульдаа элсэн суралцсан бол 2021 онд 12 төгсөгч 800 оноо авлаа. Ингэснээр 2020-2021 оны хичээлийн жилд ЭЕШ-ын оноо 529.7 хувь,  өмнөх оноос 14.1 хувийн өсөлттэй байна.

Англи хэлний хичээлээр 800 оноо авсан төгсөгч, бэлтгэсэн багш:

1.    Оюуны ундраа цогцолбор сургуулийн төгсөгч С.Анхил

2.    Оюуны ундраа цогцолбор сургуулийн англи хэлний багш Ч.Мөнхцэцэг

3.    “Хүрээ тулга” сургуулийн төгсөгч П.Урьхан

4.    “Хүрээ тулга” сургуулийн англи хэлний багш Ж.Нарангарав

5.    “Шинэ эхлэл” сургуулийн төгсөгч А.Мөнх-Оргил

6.    “Шинэ эхлэл” сургуулийн англи хэлний багш Б.Мөнхшүр

7.    Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн төгсөгч Э.Эрхэс

8.    Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн англи хэлний багш Д.Энх-Отгон

9.    141 дүгээр сургуулийн төгсөгч Н.Мөнхсүлд

10.  141 дүгээр сургуулийн англи хэлний багш Ш.Пүрэвсүрэн

11.  “Шинэ эрин” сургуулийн төгсөгч М.Золбаяр

12.  “Шинэ эрин” сургуулийн хамт олон

Нийгэм судлалын хичээлээр 800 оноо авсан төгсөгч, бэлтгэсэн багш:

                    1.  47 дугаар сургуулийн төгсөгч Б.Ганцэцэг

                    2.    47 дугаар сургуулийн нийгмийн ухааны багш Г.Энхмэнд

Газар зүй, Монгол хэлний хичээлээр тус тус 800 оноо авсан төгсөгч, бэлтгэсэн багш:

                   1.    “Шинэ эхлэл” сургуулийн төгсөгч Л.Жавзандулам

                   2.    “Шинэ эхлэл” сургуулийн газар зүйн багш Д.Лхагвасүрэн

                   3.    “Шинэ эхлэл” сургуулийн монгол хэлний багш Д.Туяа

Орос хэлний хичээлээр 800 оноо авсан төгсөгч, бэлтгэсэн багш:

                    1.    Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн төгсөгч Б.Бүжинлхам

                    2.    Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн орос хэлний багш Э.Гантуул

                    3.    Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн төгсөгч Ганболдын Энх-Үйлст

                    4.    Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн орос хэлний багш Ц.Мягмаржав

                    5.    Оюуны ундраа цогцолбор сургуулийн төгсөгч Ц.Нарантуяа

                    6.    Оюуны ундраа цогцолбор сургуулийн орос хэлний багш Т.Норжинханд



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.83
    2021/10/08

    1 багш 1 суралцагчийн урмыг хугалж орхичоод сүүлд нь 500 мянгын батламж гардуулсан байна даа. Яаж байгаа юм бол?

    Хариулах
  • 202.9.40.88
    2021/10/07

    Ямар нь 500 ямар нь саяар шагнуулдаг юм бээээ???

    Хариулах