Арван сая төгрөгийг сайд Г.Ёндонгоор буцаан төлүүлэхээр болжээ

2020 оны 10 сарын 29

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Монголросцветмет” нэгдлийн Үйлдвэр эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг байгууллагаар төлүүлсэн баримт нийтэд ил болж нилээдгүй шуугиан тарьсан. Тэгвэл тэрээр энэ асуудалд өөрөө хариу тайлбар өгсөн юм. 

УУХҮ-ийн сайдын тухайд сайдаар ажиллахаас өмнө нь урамшуулал авсан учир байгууллагаар төлүүлсэн сургалтын төлбөрийг буцаан төлүүлэхээр болсон байна. 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайд дээрх асуудлын хүрээнд мэдээлэл авахаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлтэй уулзлаа. Төрийн өмчит байгууллагууд цаашид төсвөөс давсан цалин хангамж эдлэх ёсгүйг анхааруулаад цаашид ийм асуудлуудыг цэгцлэх хугацаатай үүргийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлд өгсөн байна. 

Сэтгэгдэл (5)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 30
122.201.23.226
zochin

tegeed l boloo uy kk

2020 оны 10 сарын 29
64.119.24.67
зочин

эд нарын хувьд энэ ч бага мөнгө байхаа маш их идэж уудаг байсан нь захаасаа илэрч байна даа ингэж бахйаар улс яаж хөгжихөв дээ

2020 оны 10 сарын 29
202.180.220.172
ИРГЭН

НЭГ ХЭСЭГ НЬ ДАРГА ХИЙСНИЙХЭЭ ТӨЛӨӨ ИНГЭЖ БОЛОХГҮЙ. ЗӨВ ШИЙДВЭР БНА. ХАРИН ТӨЛСӨН БАРИМТЫГ НЬ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

2020 оны 10 сарын 29
122.201.23.84
zochin

Өөрөө 150,0 сая төгрөгийн хадгаламжтай байж төрөөр төлүүлнэ гэдэг бол маш ухамсаргүй, ёс зүйгүй хүний үйлдэл мөн. Ийм шуналтай төрийг мөнгө гэж хардаг хүнийг албан тушаалаас нь чөлөөлөх хэрэгтэй

2020 оны 10 сарын 29
202.9.40.119
цэрэг

Ийм ёс зүйгүй сайдыг огцруулах нь өнөөгийн шудрага ёсонд нийцнэ ээ