Хүүгээ орцонд нүцгэн гаргаж, шийтгэсэн ээжийг 300 мянган төгрөгөөр торгоно

2020 оны 10 сарын 29

“Алтай” хотхонд бага насны хүүхдээ орцонд нүцгэн гаргаж шийтгэсэн гэх ээжийн асуудлыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, хүүхэд хамгааллын байгууллагууд хамтран шалгалт хийж, дүгнэлт шийдвэр гаргасан байна. 

Асуудлыг хянан шалгаад Зөрчлийн тухай хуулийн 6.20.7-д зааснаар Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж, хүүхдээ шийтгэсэн ээжийг 300 мянган төгрөгөөр торгохоор шийдвэрлэжээ.

Мөн хүүхдийг хүүхдийн байгууллага, хорооны хамтарсан багийн хяналтад авч, дахин хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх, ээжид нь хүүхдийг эерэг аргаар зөв хүмүүжүүлэх, уур бухимдлаа зөв тайлах зэрэг чиглэлээр сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн хэмээн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Б.Батзориг мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.