Б.Пүрэвдорж: хотын түгжрэлийг шатахууны хомсдлоор шийдэж байгаа нь увайгүй зүйл


АН-ынхан өнөөдөр мэдээлэл хийж, ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардсан. Түүнчлэн АН-ынхан "Одоо боллоо" уриатайгаар аравдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар болсон гэдгээ төрийн ордонд хийсэн мэдээллийн үеэр мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Сүхбаатарын талбайд иргэдийг "Одоо боллоо" жагсаалд оролцож, үзэл бодлоо илэрхийлэхийг уриалсан юм.

Тэрбээр "Эрх баригчдын ковидын үеийн хулгай гаарч байна. Ковидын эсрэг 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийг зарцуулсан. Тайланг нь хүсэхэд, 2.7 их наяд төгрөгийн тайлангаа ирүүлээгүй байх жишээтэй. Үүнийг эрх баригчид хулгайлсан. 10 их наядын хөтөлбөр зарласан боловч үр дүн гарахгүй байгаа. 2.8 их наядын гадаадын тусламж авсан хэдий ч газрын гаваар орсон. Эрдэнэтийн 650 тэрбум төгрөгийг цахилгаан, дулааны төлбөрт зарцуулсан. Оюутолгойн татварын нэг их наяд төгрөгийг зарцуулсан. Нийт 20 их наяд төгрөгийн хөрөнгийг ковидын эсрэг зарцуулсан боловч ямар ч үр дүнгүй байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлээд ОХУ-аас нийлүүлэлт тасалдахыг удаа дараа сануулж байсан. Засгийн газар хариуцлагагүйн улмаас одоогийн хомстлыг үүсгээд байна. Улаанбаатар хотын түгжрэлийг шатахууны хомстлоор шийдэж байгаа нь увайгүй зүйл" гэлээ.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.174
    2021/09/26

    Эрх баригчид гэж ажил хийж чадахгйү юмнуудыг ЗАЙЛУУЛЖ. Залуучууд эрхээ АВАХ ХЭРЭГТЭЙ

    Хариулах
  • 202.131.230.90
    2021/09/24

    нефтын үйлдвэр бариад эхэлхэр бензнээ өгөхгүй цахалгаанаа өрөсдөө гарган гэрээр цахилгаанаа талалдаг хойд ах нарийн дарамтаас гархаар зүтгэж байхад хийх ажилаа олж ядсан нэдэн малнууд дандаа эсэргүйцэч босоо ороолон шиг аашлах юм. мал байсан бол алаад хаячихсан.

    Хариулах
  • 66.181.183.184
    2021/09/24

    Согтуу чамд зам нь чөлөөтэй зүгээр юм биш үү? ГИШҮҮН гээд бензин хангалттай авч байгаа биз дээ.

    Хариулах
  • 202.126.88.140
    2021/09/23

    Arai mushgij yarij bnaa,ternii orond ajilaa muu z/b gevel arai unemshiltei

    Хариулах
  • 66.181.188.47
    2021/09/23

    Битгий хуцаа!!!Иргэд,албан байгууллагын цахилгаан,дулаан, усны хөнгөлөлт үр дүн биш үү?? Иргэн бүрийн 300000 юу гэхэв?Үгээ бодмоор юм бүх юмыг чи дандаа харлуулах сэтгэлгээнээсээ салмаар байна. Машин барих эрхээ хасуулсан байж машинаа бариад явааг чинь юу гэхэв

    Хариулах