Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно

2020 оны 10 сарын 29

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгоно гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт буюу Төрийн ордны шуудангаар хүлээн авна.

Тэтгэлэгт бүрдүүлэх материал:

  • Сургуулийн үндсэн захиргаа болон тухайн сургуулийн оюутны төв байгууллагаас Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшүүлэхэд дэмжсэн тухай албан тоот /салбар сургуулийн захиргаа, эсхүл салбар сургуулийн оюутны байгууллагын албан тоотыг хүлээн авахгүй/;
  • Тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг /Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд, тодорхой бичих/;
  • Баталгаажуулсан дүнгийн тодорхойлолт;
  • Тэтгэлгийн болзол хангасныг нотлох баримт материалууд /журмын 2.2-т заасны дагуу холбогдох баримт материалыг бүрдүүлж, төрөл, огноогоор нь эрэмбэлж дараалуулсан байх/;
  •  “Ард иргэдийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа ба залуус бидний оролцоо” сэдвээр 500 үгэнд багтаасан эссэ.

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Баасан гарагийн 17:00 цаг

Тэтгэлэг олгох журам болон Мэдүүлгийн загварыг дараах холбоосоор харна уу.

Тэтгэлэг олгох журам:       Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам

Мэдүүлгийн загвар:         "Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг"-ийн загвар

Дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 51-263475 утсаар холбогдон тодруулах боломжтой.

 

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар

 

 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 31
195.206.105.217
У.Бямбасүрэн

Энэ засаг дараа жил Хүүк сонгуульд унангуут унана. У. Бямбасүрэн ЗГХЭГ