Ш.Чимэдцэеэ: Би Д.Түвшинжаргалыг биш хуулийг буруутгаж байна

2020 оны 10 сарын 29

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ болон "Сүхбаатарын хүүхнүүд" хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ "Д.Түвшинжаргал бид хоёрын дундах маргаан анх 2014 онд эхэлсэн. Түүний нэхэмжлээд байгаа байрыг 2002 онд Сүхбаатар аймгийн Б.Мөнхцэцэг гэдэг эмэгтэй 64 саяар худалдаж аваад төлбөрийг нь 100 хувь барагдуулсан. Д.Түвшинжаргалыг явахад нь би машин хүртэл өгч явуулж байсан. Сүүлд нь гэрлэлтийн баталгаагаа салгуулъя гэхэд байрыг чинь авна гээд шүүхэд хандсан. 64 саяын байр 10 гаруй жилийн дараа 360 орчим сая болсон.  Байр байтугай, угаалгын машин, хивс, тоос сорогч хүртэл авна гэнэ лээ. Би Д.Түвшинжаргалыг биш хуулийг буруутгаж байна. Хөрөнгө хэнийх байхаас үл хамаараад таваас дээш жил амьдарсан бол хөрөнгийг нь дундуур нь хуваана гэсэн заалттай. Их хуралд хууль өөрчилдөг гэсэн олон хүн суудаг. Ард түмнийхээ амьдралд хэрэгтэй хуулийг өөрчилж өгөөч гэж хүсмээр байна. Би яах вэ. Өөр олон хүмүүс хохирох вий. Би авьяас чадвар, алдар нэрээ хураалгаагүй, хэвээрээ байгаа" гэв. 

Ахмад настан Ч.Улаан "Миний хувьд Монголын эмэгтэйчүүдийн холбоонд олон жил ажилласан хүн. Ш.Чимэдцэеэ социализмын үед олон арван хандив цуглуулж байсныг мэднэ. Жанрайсиг бурхныг сэргээн босгоход нэг хэсэг идэвхтэй хүмүүс соёлын сан гэж байгуулаад хандив босгосон. Энэ хүрээнд Ш.Чимэдцэеэ 21 аймгаар явж хандив цуглуулсан. Мөн энэ хүн Монголд валют цуглуулж өгсөн. Олон хотуудаар Н.Норонбанзад гуайтай тоглолт хийж байсныг нь санаж байна. Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүд Ш.Чимэдцэеэд туслах хандивын аяныг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар гурван сая орчим төгрөгийн хандив цугласан. Та бүхнээс ядарч яваа нэгэндээ туслаарай гэж хүсье" гэв. 

Мөн тэрээр шавь нартайгаа хамтран ирэх сарын 28-нд UB palace концертийн тэнхимд "Дуунд залбирсан тавилан" нэртэй тоглолтоо хийх юм байна. 
 

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 11 сарын 02
122.201.23.84
zochin

Настай хүмүүс байж гэр бүлийн хэрүүлээрээ ард түмнийг заалхаахаа боль

2020 оны 10 сарын 31
150.129.140.76
ЗОЧИН

Болиочээ яасан хэцүү эмгэн бэ

2020 оны 10 сарын 30
202.55.191.194
Ха ха

Түвшинжаргал чинь татгалзаж болно шт ээ