ОХУ-ын ЭМЯ "Арбидол" эмийг ковидын эмчилгээнээс хасах санал гаргажээ

С.Гандэлгэр
2021/09/23

ОХУ-ын Эрүүл мэндийн яам "Арбидол" /умифеновир/ эмийг Ковид-19-өөр хөнгөн өвдсөн эрсдэлтэй бүлгийн өвчтөнүүдийг эмчлэх эмчилгээний шинэчилсэн зөвлөмжөөс хассан байна. Эмч, мэргэжилтнүүд энэ бэлдмэл үр дүн өгдөг болох нь тогтоогдоогүй гэжээ.

Гэхдээ "Арбидол"-ыг Ковид-19 хөнгөн туссан, эрсдэлтэй бүлэгт хамаарахгүй өвчтөнүүдэд зөвлөдөг эмчилгээний схемээс хасаагүй байна.

Уг бэлдмэлийг жирэмсэн хүн хэрэглэж болохгүй ба зургаагаас дээш насны хүүхдүүд хэрэглэх заалттай ажээ.

Эх сурвалж: ВВС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна