Ангела Меркель:"Богино хугацаанд Берлинд халдвар хязгаартаа хүрч магадгүй”

2020 оны 10 сарын 29

Европийн орнуудад цар тахлын хүрээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор зарим улс орон хөл хориогоо нэмэгдүүлж эхэллээ. Тухайлбал, Германы канцлер Ангела Меркель коронавирусын тархалттай тэмцэхийн тулд үндэсний хэмжээнд  ирэх сарын 2-ноос дөрвөн долоо хоногийн турш хөл хорио тогтоож буйгаа мэдэгдсэн байна.

Европын бусад оронтой харьцуулахад Германы тохиолдлын тоо бага байсан боловч сүүлийн долоо хоногоос тархалт эрчимтэй нэмэгджээ. Сүүлийн 24 цагт тус улсад 14 мянган хүн шинээр  халдвар авч, 85 хүн нас барсан байна. Энэ талаар Меркель “Манай эрүүл мэндийн систем энэ сорилтыг давж чадна. Гэхдээ энэ хэвээр үргэлжилбэл хэдхэн долоо хоногийн дотор нийслэлд халдвар хязгаартаа хүрч магадгүй” хэмээн ярьжээ.

Үүнтэй холбоотойгоор нэг дор 10-аас олон хүн цуглахгүй байх, аялал жуулчлалыг зогсоох, шивээс болон массажны газрууд, шөнийн клуб, пабуудыг хааж, зоогийн газрын цагийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авсан байна.

Эх сурвалж:CNN

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.