УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт оноосон 3.6 жилийн ялыг хэвээр үлдээлээ

2020 оны 10 сарын 29

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, анхан шатны шүүхээс оноосон нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хэвээр үлдээлээ.

Шүүх хуралдаанд прокурор Ц.Гансүлд, шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, Ш.Амарбаяр, Б.Гүнбилэг нар оролцлоо.

Хэргийг эргэн сануулбал, Д.Дамба-Очирыг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон байдаг.

 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 30
202.126.89.11
Өа

Яациин бэ энэ баагии.